Олимпын тамирчид Парист Tinder ашиглах нь нэмэгджээ
Парисыг хайр дурлалын хот гэдэг. Тэгвэл энэ оны Парисын зуны олимп явагдаж байгаатай холбогдон тамирчид мөн тамирчидтай танилцах гэсэн олон хүн хүмүүс Tinder ашиглах болжээ.
Тус хот дахь Tinder хэрэглэгчид bio дээрээ хөл бөмбөг, сагсан бөмбөг, усанд сэлэлтийн спортод сонирхолтой гэж бичих нь нэмэгдсэн байна. Харин хэрэглэгчид дунд хамгийн хурдацтай өсөж буй спортын төрөл нь гимнастик (+31%), сагсан бөмбөг (+14%) юм.
Мөн Парист Tinder Passport Mode ашиглах хүмүүсийн тоо 105 хувиар нэмэгдсэн байна. Тус mode-г ашиглан хүссэн хотоосоо танилцах хүн хайж болдог аж.
Дээрээс нь тус хотоос Tinder ашиглаж буй хүмүүс дунд олимпчин, тамирчин гэх ажлын тодотголтой хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Тухайлбал олимпчин гэх тодотголтой хүмүүс 52 хувь, тамирчин гэх тодотголтой хүмүүс 43 хувиар нэмэгдсэн байна.
Харин Dating.com сайт Парист очсон тамирчдад нэг сарын үнэгүй эрх бэлэглэнэ гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Newsweek
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Shааltsaаl baijdee sdа