Нийгэм мэдээ
Есөнзүйл сумын залуу малчны 400 толгой мал аянганд ниргүүлжээ

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 1-р багийн нутаг “Хөндий” гэдэг газарт нутаглаж байсан залуу малчин өрхийн 430 орчим мал аянганд ниргүүлсэн харамсалтай явдал болоод буй.
Одоогоор Өвөрхангай аймгийн ОБЕГ, мал эмнэлгийн эмч болон ЗДТГ-ын холбогдох хүмүүс шуурхай дуудлагын дагуу тухайн айл руу тусламж, үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна.
Холбогдох хүмүүс очиж, үхсэн малыг акталсны дараагаар энэ тоо баттай болох бөгөөд залуу малчин өрхөд сум болон аймгийн зүгээс ээлж дараалан туслах арга хэмжээнүүд ар араасаа төлөвлөгдөх юм байна.
М.АГАР








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өө хөөрхий дөө өөрсдөө эрүүл саруул байгаа юм чинь болно доо болно
Даатгал нь нэмэргүй юм бналээ цас зуданд хорогдчихоод байхад даатгал үйлчлэхгүй юм билээ
Daatgal
Хөх Тэнгэр, өвөг дээдэс нь малчин болоод хэрэггүй гэж байна даа. хотруу нүүж мэргэжил эзэмш.