Гадаад мэдээДЭЛХИЙНИЙГЭМСПОРТ

Энэтхэгийн бөх үсээ тайраад ч аваргын барилдааны жиндээ хүрсэнгүй хасагджээ

Энэтхэгийн эрслэн гэх хочтой бөх Винеш Фогат өнөө орой /2024.08.08/ эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 50 кг-ын жинд алтан медалын төлөө барилдах байсан юм.

Тогтмол жин нь 55-56 кг байдаг тэрбээр жингээ хасах дасгал хийж, бүүр үсээ тайрсан ч гэсэн барилдаанаас өмнө 100 гаруй граммын илүүтэйгээр тэмцээнээс хасагдсан байна.

Фогат мягмар гарагийн /2024.08.06/ барилдааны өмнөхөн зохих жиндээ байсан. Гэвч тэмцээний дүрмийн дагуу түүний жинг лхагва гарагийн өглөө дахин үзжээ. Тэрбээр жиндээ орохын тулд шөнөжин гүйж, дасгал хөдөлгөөн хийсэн ч 100 хан граммаар хасагджээ.

Түүнтэй өрсөлдөх байсан АНУ-ын бөх Сара Хилдебрандт оронд нь Кубын Юснейлис Гузман Лопезыг учраа таарч, ялж алтан медалийг авсан юм.

Уг явдал Энэтхэг түмнийг цочроож, тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди хүртэл цахим орчинд харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

Моди Фогатыг аваргуудын аварга, Энэтхэгийн бахархал хэмээн нэрийдсэн юм. Тэрбээр нэмж “Өнөөдрийн бүтэлгүйтэл гашуун байна. Хэр харамсаж буйг минь илэрхийлэх үг байдаг ч болоосой. Үүний зэрэгцээ чамайг тэсвэр тэвчээрийн хатан оргил гэдгийг би мэднэ. Илүү хүчтэй буцаж ирээрэй. Бид бүгд чамайг дэмжиж байгаа” гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
8 сар 8, 2024 10:47

ӨӨ ШАЛ ТЭНЭГ ЮМАА НАДТАЙ ЯРИЛЦАХГҮЙ ШӨНӨЖИНГӨӨ СЕКСДЭЭД Л ЖИНГЭЭ ХАСАХ БАЙСЫШТ ЭРЭГТЭЙГИЙХЭЭ ДЭЭР БАЙРЛААЛ ҮЗЭХЭД ЖИН АЙМААР ХАСИЙШТ ТУРШЛАГАГҮЙ БАЙНА ДАА

Ул улсын иргэнд
Ул улсын иргэнд
8 сар 8, 2024 11:05
Reply to  иргэн

Гаж донтой зда

Зочин
Зочин
8 сар 8, 2024 11:02

үсээ хусуулсан бол яах бол

Иргэн
Иргэн
8 сар 8, 2024 12:26

Монгол түмэн дотор ч адгийн бүдүүлэг хүмүүс байдаг юм шүү!!! Уучилаарай

Зочин
Зочин
8 сар 8, 2024 15:45

Tegvel Жиндээ хүрэхгүй биш багтахгүй хасагдсан байна !

Холбоотой мэдээ

Back to top button