СПОРТ

Монголын жүдочин охид зургаан алт, хоёр мөнгөн медаль хүртлээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Олон улсын хүүхдийн спортын Х наадам үргэлжилж байна. Наадмын эхний тэмцээн болох жүдо бөхийн төрөлд Монгол, ОХУ, БНХАУ-ын охид, хөвгүүд нийт 16 жинд өрсөлдлөө. 

Багийн дүнгээр охидын ангилалд Монгол Улсын нэгдүгээр баг (6 алт, 2 мөнгөн медальтай) тэргүүлж, Монгол Улсын хоёрдугаар баг (алт 2, мөнгө 4, хүрэл 1) дэд байрт орсон бол ОХУ-ын баг (мөнгө 1, хүрэл 5) удаалав.

Хөвгүүдийн ангилалд Монгол Улсын хоёрдугаар баг (алт 3, мөнгө 3, хүрэл 2) нэгдүгээр байрт шалгарсан бол Монгол Улсын нэгдүгээр баг (алт 2, мөнгө 3, хүрэл 3) дэд байрт орсон бол ОХУ-ын баг (алт 2, мөнгө 2, хүрэл 4) гуравдугаар байрт шалгарлаа. Харин БНХАУ-ын баг дөрөвдүгээр байрт орсон байна.

Тус наадамд Монгол, ОХУ, БНХАУ-ын нийт 460 тамирчин сагсан бөмбөг, футзал, ширээний теннис, жүдо, волейбол, байт харваа, чөлөөт бөх, бокс, хөнгөн атлетик гэсэн есөн төрөлд өрсөлдөж байгаа ба үзүүлэх тоглолтоор үндэсний бөх, үндэсний сур харвааны төрөл багтаж байна.

Эх сурвалж: БТСУХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button