Гадаад мэдээДЭЛХИЙ

Мексик Владимир Путинийг баривчлахаас татгалзлаа

Зургаадугаар сарын 2-нд Мексикт парламент болон ерөнхийлөгчийн сонгууль болсон юм. Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч намын Клаудиа Шейнбаум ялалт байгуулсан.

Шейнбаумын тангараг өргөх ёслол аравдугаар сарын 1-нд болно. Тус ёслолд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уригдаад байгаа юм. Сонгуулийн дараа Путин Шейнбаумд баяр хүргэж, Мексикийг Латин Америк дахь ОХУ-ын түүхэн найрсаг түнш хэмээсэн билээ.

Олон улсын эрүүгийн шүүх Путинийг баривчлах тушаал гаргасан. Хэрвээ Путин Шейнбаумын тангараг өргөх ёслолд ирвэл Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүний хувьд Мексик баривчлах үүрэгтэй.

Тэгвэл Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор засгийн газрын ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр “Бид тийм юм хийж чадахгүй. Бидний шийдэх зүйл биш” хэмээн баривчлахаас татгалзсан байна.

Харин Украины элчин сайдын яам “Мексикийн засгийн газар Путинийг баривчлах тушаал гарсан, дайны гэмт хэрэгтэн гэдгийг мэдэж байгаа хэмээн найдаж байна” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button