“АНУ Ираны Ойрх дорнодод хийж болзошгүй томоохон халдлага бэлдсэн”
Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби даваа гарагт /2024.08.12/ мэдэгдэл хийхдээ Иран эсвэл тэдний холбоотнуудаас Ойрх дорнодод хийж болзошгүй томоохон халдлагад бэлдсэн гэжээ.
Хамас болон Хезболла бүлгийн томоохон албан тушаалтнууд агаарын цохилтод амь үрэгдсэний дараа Израил боломжит халдлагаас сэргийлж, сэрэмжтэй байгаа юм.
Тэрбээр АНУ тус бүн нутаг дахь цэргийн хүчний байрлалаа бэхжүүлсэн хэмээсэн юм. АНУ Ойрх дорнод руу нэмэлтээр сөнөөгч онгоц, тэнгисийн цэргийн байлдааны хөлөг онгоцнуудаа байрлуулах болсон.
Мөн тус улсын Батлан хамгаалахын сайд Лойд Остин нарийвчлалтай пуужин харвах чадвартай USS Georgia шумбагч онгоцыг Ойрх дорнод руу илгээнэ гэж мэдэгдсэн юм.
АНУ ийнхүү шумбагч онгоцоо хаашаа даалгаварт илгээж буйгаа олон нийтэд мэдэгдээд байдаггүй билээ. Мөн Остин Abraham Lincoln сөнөөгч онгоц тээвэрлэгч бүлгийг Ойрх дорнод руу түргэн очихыг үүрэг болгожээ
Кирби “Дөрөвдүгээр сард болсон шиг Израилыг дайралтаас өөрийгөө хамгаалах нөхцөл байдалд орохыг хүсэхгүй байгаа нь тодорхой. Гэхдээ тийм зүйл тохиолдвол бид тэдэнд өөрсдийгөө хамгаалахад нь туслах болно” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АНУ. Маш. Дээрэнгүи. Үзэл. Бодлого. Баримт�##�ж. Ирсэн. Улс. Укрианы. Даиныг. Дэмжиж. Санхүүжүүлж. Бгаа. Одоо. Изри�##�ыг. Дэмжиж. Баидаг.
Ямар нэгэн худ�##� ш�##�таг гаргаж улс оронд дайрч хүн ардыг нь лдаг хүмүүс бол АНУ , барууныхан .Тэд СИРИ , ИРАКТ өөрсдийн хүмүүс дээрээ химийн зэвсэг туршсан гээд дайрч орсон.1 грамм ч химийн зэвсэг олоогүй.Химийн зэвсэг хэрэглүүлсэн гэх ард түмэн одоо болтол дайн тулааны хөлд нэрвэгдэж АНУ болон барууныханаар бөмбөгдүүлсээр байна
АНУ-д гэнэтийн аюултай х�##�длага удахгүй болох байх!!
Мөргөлдөөн хямр�##� тарихдаа үнэн гаргууд яргачид юм даа