Украин ОХУ-ын Курск мужийн довтолгоонд томоохон амжилт гаргасан гэжээ
Украин даваа гарагт /2024.08.12/ мэдэгдэл хийхдээ хил давсан довтолгоогоороо ОХУ-ын Курск мужийн мянган км2 газар нутгийг эзэмшилдээ авсан гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн тус довтолгооны талаар Украины цэргийн топ командлагч Александр Сирский Ерөнхийлөгч Володимир Зеленскийд мэдээлэл өгсөн байна.
Ингэхдээ Сирский “Бид Курскийн бүс нутагт довтолгоогоо үргэлжлүүлж байна. Одоогоор бид ОХУ-ын нутаг дэвсгэрийн мянга орчим хавтгай дөрвөлжин км талбайг хяналтдаа авлаа” гэжээ.
Курск мужийн амбан захирагч Алексей Смирнов Украины зэвсэгт хүчин 28 гаруй суурин газрыг эзлэж авсан гэж тооцоолсон байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус довтолгоог томоохон өдөөн хатгалга хэмээн тодорхойлж, Киев энхийн хэлэлцээний тал дээр байр сууриа сайжруулах зорилготой явуулж байгаа гэсэн юм.
Харин Зеленский шөнө бүр хийдэг мэдэгдлийнхээ үеэр ОХУ Курскээс их хэмжээний агаарын цохилт өгдөг тул довтолгоо явуулж байгаа нь Украины аюулгүй байдлын асуудал хэмээжээ.
Харин Украины Батлан хамгаалахын сайд асан Андрей Загороднюк Курскийн довтолгоо нь ОХУ-ын арми болон түүний удирдлагыг зүүн фронтоос анхаарлыг нь сатааруулах зорилготой байж магадгүй гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоохон няц цохиноо
Хулмас Оросууд чацга нь савирч бна даа
Бүгд үхсэн. Яах гэж орсон нь ойлгомжгүй.
Саваагүй нохой саранд хуцна гэгчээр өнгөрсөн хорвоо болж
Орж бужигнуулж, энгийн иргэдийг �##�ж хядаад, айлган сүрдүүлэх, фронтод байгаа цэргийг нь гэдрэг хүч нэмэхээр татуулах, Курчатовын атомын цахилгаан станцыг эзэлж барьца�##�ах байсан ч амжаагүй. Одоо харин олноороо хядуулж, ар т�##�ын ханг�##�т үгүй учир техникүүд нь хөдөлгөөнгүй бай болж устгагдсан, хүмүүс нь �##�уулах нь �##�уулж, бууж өгөх нь бууж өгсөөр байна. Тосгон суурингуудад орогнож үлдсэн цэргүүдийг бууж өгөхгүй бол устгаж цэвэрлэ гэж Путин тушаажээ. Украйны энэ үйлдлийг барууны улс төрчид дэмжиж, харин цэргийн шинжээчид нь амиа хорлох тэнэг �##�хам гэжээ. Харин фронтын дагуу Оросын цэрэг хэд хэдэн газар амжилттай давсан байна.