Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ Хойд Солонгос руу 447 ямаа илгээнэ

ОХУ Хойд Солонгос руу олон зуун ямаа илгээх болжээ. Оросын Хөдөө аж ахуйн аюулгүй байдлын алба 447 ямаа тус улс руу илгээх болсон талаар вэбсайт дээрээ мэдээлсэн байна.

Ямаа илгээж байгаа нь хоол хүнсний архаг хомсдолд орсон Хойд Солонгос хүүхдүүдийг сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилготой байж магадгүй.

БНАСАУ-ын төрийн хэвлэл өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2024.08.09/ Намфо боомт хотод хүчин чадал ихтэй ямааны фермүүд барьсан гэсэн юм.

2021 оны зургаадугаар сард болсон намын их хурлаар Ким Жон Ун орон даяар бүх хүүхдүүдэд сүү, сүүн бүтээгдэхүүн болон бусад шим тэжээлт хоол хүнсээр улсын төсвөөр хангах бодлого тогтоохыг уриалсан байна.

НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ болон Дэлхийн банкны хамтарсан тайланд 2022 онд Хойд Солонгост амьдарч буй таван нас хүртэлх зургаан хүүхэд тутмын нэг нь хоол тэжээлийн дутагдлын улмаас өсөлтийн хоцрогдолтой болсон гэж бичжээ.

Тайлангаас харвал тус насны бүлгийн хүүхдүүдийн 16.8 хувь буюу 285 мянга нь өсөлтийн хоцрогдолтой байсан. Энэ тоо 2012 оны тайлангаас (411 мянган хүүхэд) буурсан үзүүлэлт юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Цогягү
Цогягү
2024-08-14 17:12

Ямаа хурдан өсдөг шимтэй м�##� Ухаан байна Ухаантай �##�сын хараатай төрийн бодлого байх даа өсөх болтугай

иргэн
иргэн
2024-08-15 11:20

НАДААС ЯМАА АВЧИХ ТЭХ ҮҮ? БИ ГУРВАН ЯМАА ЗАРМААР БАЙНА ХЭРВЭЭ АВНА ГЭВЭЛ ӨӨРӨӨ ТУУГААД АВААЧААД ӨГЧИЙ

Холбоотой мэдээ

Back to top button