Гадаад мэдээДЭЛХИЙ

Хойд Солонгос энэ өвлөөс эхлэн жуулчид хүлээн авна

Цар тахал эхлэх үед буюу таван жилийн өмнө Хойд Солонгос хилээ хааж олон улсаас өөрсдийгөө бүрэн тусгаарласан.

Цар тахлын хязгаарлалтын улмаас олон улсын дипломат төлөөлөгчид болон олон улсын ашгийн бус байгууллагууд Хойд Солонгосоос гарах шаардлагатай болсон юм. Энэ нь тус улсыг дэлхийн хамгийн тусгаарлагдсан улс болгосон гэхэд хилсдэхгүй.

Хилээ хааж аялал жуулчлалын салбар нь зогссоны улмаас тус улс 175 сая ам.долларын эдийн засгийн алдагдал хүлээсэн гэх тооцоо бий.

Тэгвэл БНАСАУ 2024 оны сүүлээр аялал жуулчлалыг хязгаарлагдмал байдлаар нээж, олон улсын жуулчдыг хүлээн авна гэж хоёр аяллын компани мэдэгдсэн байна.

Бээжинд төвтэй “Koryo Tours” болон Шэньянд төвтэй “KTG Tours” компани лхагва гарагт /2024.05.14/ мэдэгдэл хийхдээ жуулчид Самжиёон уул руу аялах боломжтой гэжээ.

БНАСАУ-д Самжиёон уулыг тус улсын үүсгэн байгуулагч Ким Жонг Илийн төрсөн газар гэдэг юм.

“Koryo Tours” компани “Орон нутгийн хамтран ажиллагчдаас өгсөн мэдээллээр бол 2024 оны арван хоёрдугаар сараас Самжиёон болон бусад нутгуудад аялал жуулчлал үргэлжлэх болжээ” хэмээсэн байна.

Харин “KTG Tours “Одоогийн байдлаар Самжиёон руу аялж болно гэсэн. Мөн Пёнян руу ч гэсэн аялуулна гэж бид бодож байна” гэсэн юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button