Их хэмжээний мөнгө залилаад оргосон иргэнийг таван жилийн дараа гадаадаас баривчиллаа
Цагдаагийн ерөнхий газраас Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас шилжүүлэн авчирлаа.
Уг этгээд нь 2019 онд бусдыг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байгаад 2023 онд гадаад улсад оргон зайлж, Тайландын Хаант Улсаар дамжин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод байх үед нь тус улсын Нийгмийг аюулаас хамгаалах яам болон Интерполын Үндэсний төв товчоотой хамтран ажилласны үр дүнд энэ оны 08 дугаар сарын 08-ны өдөр саатуулан баривчилсан.
Дээрх этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчрах ажиллагааг энэ оны 08 дугаар сарын 14-ий өдөр ХЗДХЯ, ГХЯ, УЕПГ, ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчоо, ЭЦА хамтран зохион байгууллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бусад нь хаана байна
Ард түмнээ луйвардаж газар нутгаа зарсан хулгайч Сайхан билэг,Элбэгдоржоо авчирч ял өгөөч.
З�##�ин хийсэн хүнийг бүх насаар нь хорих лагерь байгуулагч!!! Байршил нь хүн амьтны хөлөөс зайдуу говь цөлийн бүс зүгээр!!!
ЗАЛИЛАНГИЙН ХЭРГИЙГ ХОРИХ ЯЛЫГ НЬ ӨНЛӨР ЧАНГА ДЭГЛЭМТЭЙ ОЛОН ЖИЛЭЭР ЯВУУЛААЧ ДАВАРААД БАЙНА МОНГОЛЫН ХУУЛЬ ЯЛАНГУЯА ЗАЛИЛАНГИЙН ХЭРЭГ ЯЛЫН БОДЛОГО МУУ БАЙГАА ШҮҮ
naadhaa sullaachee.unereeeg nasaar ni horiochee