Who is Who?Гадаад мэдээДЭЛХИЙ

Монголд ирсэн “агаар хоолтон” Элитом Эль-Амин гэж хэн бэ

Маш бага хоол идэж зарим тохиолдолд бага хэмжээниий ус ууж амьдрах чадвартай болсон гэх хүмүүсийг breatharian буюу агаар хоолтон гэдэг.

Тэгвэл Элитом Эль-Амин нэртэй “агаар хоолтон” Монголд иржээ. Тэрбээр 1969 онд АНУ-ын Питтсбург хотод төрж, Охайо мужид өссөн байна.

Элитом Youtube, Facebook гэх мэт платформ дээр өөрийн философийн тухай мэдээлэл тогтмол оруулдаг юм.

Түүний албан ёсны вэбсайт дээр бичсэнээс харвал Элитом 2000 онд эрүүл мэндийн шалтгаанаар мацаг барих болсон байна. Тэрбээр илүүдэл жин, даралт ихсэх өвчинтэй байсан хэр нь хэдхэн сарын дотор үүнийгээ өөрчилж чадсан аж.

2019 өгсөн ярилцлагадаа тэр хоолоо багасган, дасгал сургуулилт илүү хийж, мацаг барин бясалгал хийж эхэлж биеийнхээ энергийн хүчний сувгуудыг нээсний дараа эрүүл мэнд нь эрс сайжирсан гэж хэлжээ.

Агаар хоолны дэглэм нь ямар нэгэн шинжлэх ухааны үндэсгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Их Британийн хоолны дэглэмийн нийгэмлэг агаар хоолны дэглэм барихгүй байхыг хүчтэй зөвлөж, аюултай хэмээн тодорхойлсон байсан юм.

Эх сурвалж: News24, British Dietetic Association

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2024-08-17 09:54

ЗА БИТГИЙ ИНГЭЖ ХУДЛАА ЧААЖ БАЙГААЧ ӨЧИГДӨР ЭНЭ БИД ХОЁР БҮТЭН ХОНИНЫ ХОРХОГ ЧААСЫШТ ГЭЖИЙВЭЛ АЛАВАА.

Зочин
Зочин
2024-08-17 14:04

,күүхнүүд дагаад агаараар кооллооч, турж үкэх байх

Зочин
Зочин
2024-08-17 16:24

Агаар хоолтон гэж юу байхав дээ. Өөрөө үхэхээсээ өмнө мүүмий болох бэлтгэлээ л хийж байна гэсэн үг.

Зочин
Зочин
2024-08-17 20:47

Манай УБ-н утаа тортог, тоосоор хооллохын бол нээх удахгүй чад болох хүн байна!

Зочин
Зочин
2024-08-17 22:27

Энэ хог хаанаас ирсэн тэнүүлч вэ.

Холбоотой мэдээ

Back to top button