Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин: Курск мужид хоёр дахь чухал гүүрийг нураасан

Украины зэвсэгт хүчин гэнэтийн алхам хийж ОХУ-ын хилийг даван Курск мужид довтолгоо эхлүүлсэн. Довтолгооны хүрээнд Украины арми өнгөрсөн долоо хоногт стратегийн ач холбогдол бүхий гүүрийг устгасан юм.

Тэгвэл ням гарагт /2024.08.18/ Украины арми хоёр дахь стратегийн ач холбогдол бүхий гүүрийг нураасан гэж мэдэгджээ. Үүгээрээ Украин Москвад логистикийн асуудал үүсгэн, хангамжийг нь тасалдуулахыг оролдож буй.

Курскийн довтолгоо эхэлснээс хойш тус мужаас 120 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж Оросын албан тушаалтнууд мэдэгдсэн байна.

ОХУ-ын хувьд зүүн Украин дахь довтолгоогоо эрчимжүүлж логистикийн төв болох Покровск хотоос хэдэн км-ийн зайд орших Свиридоновка тосгоныг эзэлж авсан гэжээ.

Покровск нь Украин цэргүүд болон зүүн фронт дахь хот, суурин газруудад хангамж хүргэхэд ашигладаг гол замын уулзвар дээр байрладаг юм.

ОХУ-ын арми сүүлийн хэдэн сарын турш Покровск хот руу бага багаар ойртож, хэд хэдэн жижиг тосгонуудыг эзэлж авсан.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button