СПОРТ

Азийн тулааны спортын их наадам санхүүгийн асуудлаас үүдэж цуцлагдлаа

“Бангкок – Чонбури” Азийн танхимын болон тулааны спортын VI наадам цар тахлын улмаас болон "Парис 2024" Олимпын бэлтгэл ажлаас шалтгаалан гурван удаа хойшилж, ирэх 11 дүгээр сарын 21-30-ны өдрүүдэд өрнөх товтой байсан.

Гэвч тус наадмыг Зохион байгуулах хороо нь Азийн олимпын зөвлөлтэй байгуулсан гэрээний дагуу тодорхой шаардлагуудыг биелүүлээгүйн улмаас хотын барилга байгууламж, санхүү, төсвийн хүрэлцээгүй байдлыг харгалзан наадмыг цуцлах шийдвэр гаргаснаа АОЗ-өөс зарлав.

Дараагийн Азийн танхимын болон тулааны спортын наадам нь Саудын Арабын нийслэл Рияд хотноо зохиогдох бөгөөд товыг ойрын хугацаанд мэдэгдэнэ гэжээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button