Сурвалжилга, Нийтлэл

Бөхчүүдийн допингийн шинжилгээг сольж, хахууль авсан гэх хэргээр шалгагдаж буй Ч.Насанбат гэж хэн бэ

Допингийн асуудал Монголын спортынхны "шүдний өвчин” байсаар өдий хүрсэн. Хориотой бодис хэрэглэсний улмаас эрхээ хасуулсан тамирчдын жагсаалт нэлээд урт үргэлжилнэ. Үндэсний бөхийн төдийгүй бусад спортын цөөнгүй тамирчин допинг хэрэглэсний улмаас эрхээ хасуулж, “хэцүү” нэр зүүсэн. Хамгийн сүүлд л гэхэд чөлөөт бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон хориотой бодис хэрэглэсний улмаас барилдах эрхээ хоёр жилээр хасуулж, Токиогийн олимпод зодоглох боломжгүй болсон.

Жил жилийн улсын наадмын дараа допингийн асуудал олныг талцуулж, шуугиан тарьдаг. “Үнэн хүчээр цол хүртэв үү. Хориотой бодис хэрэглээд дийлдэхгүй байна уу” гэх хардлага наадамчин олны дунд ам дамжин яригддаг шүү дээ.

Өнөө жил улсын наадамд түрүүлж, аварга цол хүртсэн Э.Оюунболд, улсын начин цолоо баталсан Д.Цэрэнтогтох нараас допинг илэрсэн нь энэ асуудлыг улам хурцатгасан. Тэднээс хориотой бодис илэрснийг Баяр наадмыг зохион байгуулах хорооноос албан ёсоор зарласан. Улмаар тэдний барилдах эрхийг хоёр жилээр хасаж, цол, чимгийг нь хураах саналаа Ерөнхийлөгчид ӨРГӨН БАРЬСАН юм. Үүний сацуу ТЭДЭНД УНАСАН бөхчүүдэд цол, чимэг нөхөж олгохоор шийдвэрлэсэн билээ. Ер нь улсын наадмын түрүү бөхөөс допинг илэрсэн түүх үгүй. Хаана хаанаа яахаа, тэдний хэрхэн шийтгэх учраа олохгүй сандарч байгаа.

“Э.ОЮУНБОЛД “МИНИЙ ШИНЖИЛГЭЭГ СОЛЬЧИХЛОО” ГЭСЭН НЬ ОРГҮЙ ҮГ БИШ БОЛОЛТОЙ

Э.Оюунболд “Миний шинжилгээг сольчихлоо” гэж мэдэгдсэн нь оргүй үг биш бололтой. Үүнийг үнэн байж болохыг баталсан нэгэн асуудал дуулиан дэгдээж байна. Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нар Авлигатай тэмцэх газарт хандан, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороог шүүхэд өгсөн билээ. Тэд шинжилгээнийх нь албан ёсны хариу гараагүй байхад нууц задруулсанд гомдолтой яваа гэнэ лээ. Журам ёсоороо аль ч спортын тамирчдын А сорьцын хариу албан ёсоор гарсны дараа нийтэд зарлах учиртай. Гэтэл наадмын дараа шахам “Хоёр бөхөөс допинг илэрч, Э.Оюунболд шинжилгээнд бүдэрч” гэх дуулиан дэгдсэн. Үүнийх нь дараа улсын наадамд шөвгөрсөн бөхчүүд “Надаас допинг илрээгүй” гэж ам уралдан мэдэгдэл хийсэн. Д.Цэрэнтогтох хүртэл мэдэгдэл хийн, өөрөөсөө булзааруулсныг  уншигчид сайн мэднэ. Улмаар Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох хоёрын гомдлын дагуу АТГ-аас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны удирдлага, зарим албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Үүний сацуу 2009-2019 онд улсын наадамд шөвгөрсөн 109 (давхацсан тоогоор 192) бөхийн допингийн шинжилгээг дахин нягталж байгаа билээ. Тэдний шинжилгээний хариуг Дэлхийн допингийн эсрэг төвийн БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторид хадгалж буй сорьцуудтай харьцуулан, тулгахаар болсон юм. Энэ ажил одоо ид үргэлжилж байна.

Үүнтэй зэрэгцэн нэгэн асуудал олны анхаарлыг татаж, дуулиан тарьсан нь допингийн шинжилгээ авдаг эмч нар хахууль авдаг эсэх асуудал. АТГ-ын шалгалтын явцад бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ.

БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилж, олон нийтэд худал мэдээлэл тараах замаар албаны үүрэг, эрх мэдлээ урвуулан их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хоёр эмчийг шалгаж байгаа талаар баттай эх сурвалж хэллээ.

МОНГОЛЫН ТАМИРЧДЫН “НО”-г ТЭР ХАМГИЙН САЙН МЭДНЭ

Тэдний нэг нь Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны дарга, хүний гавьяат эмч, үндэсний шигшээ багийн их эмч Ч.Насанбат гэдгийг ч мөн хэлсэн юм. Монголын үндэсний шигшээ багийн тамирчид төдийгүй үндэсний бөхчүүдтэй 20 гаруй жил тулж ажиллаж буй тэрбээр спортынхны “но”-г хамгийн сайн мэднэ. Допингийн асуудал сөхөгдөхөд бөхчүүд, тамирчид түүний өрөөгөөр ихэд эргэлдэн, аргалчих санаатай царайчилж суудаг гэх. Үүнийг үнэн гэж батлах хүн ч цөөнгүй.

Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольсон, их хэмжээний хахууль авсан гэх хэргээр шалгагдаж буй Ч.Насанбат гэж хэн болохыг одоо тодруулъя. Тэрбээр Зургадугаар ангид сурч байхдаа Б.Олзод, ОУХМ Б.Вася нарын удирдлагад боксоор гурван жил шахам хичээллэсэн. Улмаар Анагаах ухааны дунд сургууль төгсөн дараа нь Сувилахуйн сургуулийг дүүргэн, бага эмч болжээ. Түүнийг боксоор хичээллэдэг байсан тул спортынхны жаргал, зовлонг мэднэ гээд спортын эмчээр ажиллахыг Банзрагч гэдэг хүн зөвлөсөн гэдэг. Үүнийх нь дагуу Биеийн тамирын деспентерээр 1984 он хүртэл ажиллажээ. Дараа нь Анагаахын их сургуульд сурч, төгсөөд БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албанд эмчээр оржээ. Үүнээс хойш тус байгууллагад завсаргүй 29 жил ажиллаж байгаа юм. Монголын багийн эмчээр ажилласан анхны олимп нь “Атланта-1996”. Ч.Насанбат 2012 онд хүний гавьяат эмч болсон юм.

Монголын тамирчдын, Монголын спортын сайн, муу бүхэн түүнтэй салшгүй холбоотой. Ялангуяа допингтой холбоотой асуудал бүр ч холбоотой. Манай тамирчид допинг хэрэглэхгүй, шударгаар өрсөлдөх эсэх хүртэл түүнээс шууд хамаарна.

Гэтэл Монголын спортыг эрүүл байлгах, допинггүй байлгах үүрэг хүлээсэн, эрүүл энхийн манаанд зогсох учиртай байгууллагын дарга, тэгээд бүр хүний гавьяат эмч цолтой эрхэм хууль бус зүйл хийсэн гэх хэргээр АТГ-т шалгагдаж байгаа нь хачирхалтай. Тэрбээр бөхчүүдийн шинжилгээг сольдог байсан нь илэрвэл том асуудал үүснэ. Үнэхээр хориотой бодис хэрэглээгүй мөртлөө түүний хууль бус үйлдлийн улмаас цолоо, барилдах эрхээ хасуулж, амжилтаараа хохирсон бол тамирчин бүхэнд харамсалтай. Ч.Насанбатыг шийтгээд юу ч өөрчлөгдөхгүй. Спорт залуу насных тул амжилт гаргах боломжтой байсан цаг хугацаа г буцааж болохгүй.

Ч.Насанбат эмчийн орооцолдсон асуудал зөвхөн энэ жилийн наадмынх биш гэдгийг баттай эх сурвалж хэлсэн. Өмнөх жилүүдийн цөөнгүй бөхийн допингийн асуудал үүнд хөндөгдөж байгаа гэнэ лээ.

АТГ-аас бөхчүүдийн допингийн шинжилгээг сольж, хахууль авсан гэх хэргээр хоёр эмчийг шалгаж байгаа талаар түрүүн дурьдсан. Бид дараагийн нийтлэлдээ энэ асуудалд холбогдсон нөгөө эмчийг нь илчилнэ.

Г.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-12-09 10:26

Сэтгүүлч та ийм байж болохуу!! Баттай хариу гараагүй байхад эмчийг �##�даа (шинжилгээ сольсон) хийсэн мэтээр бичсэн байх юм. Хүний нэр төрд х�##�даж байгаа үйлдэл гэж харагдаж байна.

Зочин
Зочин
2019-12-09 19:59
Reply to  Зочин

Үнэн үнэн санаа зоволтгүй

зочин
зочин
2019-12-09 18:54
Reply to  Зочин

Ш�##�гагдаж байна л гэж бичсэн байна. Буруу нь юу бол?

zochin
zochin
2019-12-09 10:31

ene hun hudlaa helehgui hundee unen munun ni udahgui shiidegdeh bhaa

Магадлалтай
Магадлалтай
2019-12-09 11:22

Сүүлийн жилүүдийн гавъяатууд л хээл хахуул авдаг,болсон юм билээ.магадгүй шүү

Зочин
Зочин
2019-12-09 14:02

энэ насанбат Батсууриас хахууль авсан нь дуулдсан шүү

Зочин
Зочин
2019-12-09 18:57
Reply to  Зочин

Аль Батсуурь , хэзээ тэр вэ?

Зочин
Зочин
2019-12-09 15:42

Энэ хүн өөрөө Завханы хүн. Завханыхнаас допинг илэрч байгаагүй нь ир но-той.. Гончигдамба; Жарг�##�сайхан, Чимэдвандан зэрэг нөхөд бол байнга хэрэглэдэг гэж дуулдаж байсан. Гончигдамба; Уламбаяр 2 хөзөр тоглож байгаад мууд�##�цаж би чиний өмнөөс шээгээд явж байсан биздээ л�##�ар минь гээд мууд�##�цаж байсан. Гэтэл наадмаар илэрдэггүй. Их но-той..

Baagii
Baagii
2019-12-09 18:40

Buzar novsh ve. Hairan humuusiin hodolmor, zaluu nasaar togloh gej.

Зочин
Зочин
2019-12-09 19:05

үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авахаа больчих хэрэгтэй спортыхон бүгд л ярьдаг бүх бөхчүүд элдэв сэргээш хэрэглэдэг заав�##� илэрнэ мөнгөө өгч чадаагүйгээс нь илэрдэг хахуулиа өгсөн нь допинг илэрдэггүй гээд бөхчүүд өөрсдөө ярьдаг шд хэн нь ч энэ байдлыг зогсоож дугарч чаддагүй одоо өөрсдөөсөө л эхлэх хэрэгтэй шд бүгд дуугараад нотлоод болиулах хэрэгтэй

Зочин
Зочин
2019-12-09 19:46

ХУРЦТАЙ ХАМТ СОДНОМДАРЖАА ШИГ 2 САР ХОРЧИХ ҮНЭНЭЭ ХЭЛНЭ

Пүрэв наран
Пүрэв наран
2019-12-10 10:06
Reply to  Зочин

Ш�##�гах нэрээр удв�##� ч бас но той шүү

eej
eej
2019-12-10 11:19

Orhon ohinii shinjilgeeg ene bs budliantuulsan bh shuu.harvaas huiten carainii.zaluu humuusiin amidrlaar togloson novsh

баагий
баагий
2019-12-10 18:28

Шууд илчилчихгүй дараагийн дугаартаа энэ гэх юм. Хахууль авах гээд байгаа юм уу хаашаа юм.

Зочин
Зочин
2019-12-10 20:06

НИИГМЭЭРЭЭ ДАМПУУРЧ БАИНА ДАА

харамсалтай
харамсалтай
2019-12-11 07:55

ХАМГИЙН их харамс�##�тай нь ЧӨЛӨӨТийн ОРХОН байна. ЯАГААД энэ эмч тамирчинаа ДОПИНГООС хөндий байлгаж чадаагүй юм вэ? ЭНЭ нөхрийн гол үүрэг ХОРИОТОЙ эм тамирчинд УУЛГАХГҮЙ байх биз дээ??? ЯАГААД тамирчин ДОПИНГД бүдрээд байхад энэ нөхөр ажлаа хийж байГАА ЮМ ВЭ???

Зочин
Зочин
2020-01-20 20:19

Энэ нөхөрт хахууль �##�бан туша�##� амлаа биз ,ойлгомжтой бна

Холбоотой мэдээ

Back to top button