Гадаад мэдээДЭЛХИЙ

Дэлхийн хамгийн өндөр настай хүн 117 насандаа таалал төгсжээ

Дэлхийн хамгийн өндөр настай хүнд тооцогддог байсан Мариа Браняс Морера 117 насандаа таалал төгссөн байна.

Өнгөрсөн жил Францын иргэн Люсиль Рэндон амьсгал хураасны дараа Бранясыг Геронтологийн судалгааны групп дэлхийн хамгийн өндөр настай хүн гэж бүртгэсэн юм.

Геронтологи гэдэг нь насжилтыг судалдаг шинжлэх ухааны салбар. Браньясын гэр бүл түүний Х платформын хаяг дээр “Мариа Браняс биднийг орхин одлоо. Тэр нойрсож байхдаа, амар амгалан, өвдөлтгүй амьсгал хураасан” гэжээ.

Түүний гэр бүл Испаниас АНУ-руу нүүж ирснээс хэсэг хугацааны дараа буюу 1907 оны гуравдугаар сарын дөрвөнд Браняс мэндэлсэн байна.

Тэд Нью-Орлеанс хотод хэдэн жил амьдарсны эцэст гэр бүлээрээ Испани руу буцаж нүүсэн юм.

Браняс Дэлхийн нэгдүгээр дайны үед Атлантын далайг гаталж байсан тухайгаа санадаг гэж ярьж байжээ. Түүний Х платформ дээрх аккаунтын нэр нь “Супер Каталан Эмээ” байсан аж.

Тэрээр амьсгал хураасан тул Геронтологийн судалгааны группийн бүртгэл дэх хамгийн өндөр настай хүн нь 116 настай Японы иргэн Томико Итоока болж байгаа юм.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button