ОХУ: Украины зүүн бүс дэх Нью-Йорк тосгоныг эзэлсэн
ОХУ-ын зэвсэгт хүчин мягмар гарагт /2024.08.20/ мэдэгдэл хийхдээ Украины зүүн бүсэд байрладаг стратегийн ач холбогдол бүхий логистикийн цэг болох Нью-Йоркийг хяналтдаа авсан гэжээ.
Украины зэвсэгт хүчин Курск мужид гэнэтийн довтолгоо хийж олон тооны суурин газрыг хяналтдаа авч байгаа бол Оросын арми ч мөн адил Донбасс мужид ахиц гаргаж байна.
ОХУ мөн тусдаа мэдэгдэл хийхдээ Украины фронтоос цэргүүдээ таталгүйгээр Курск муж дахь довтолгоог зогсоохын тулд шинэ цэргийн анги үүсгэнэ гэсэн юм.
Тус улсын Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов хэлэхдээ Курскийн асуудал дээр нутгийн эрх баригчид, цэргийн командлагч болон Батлан хамгаалах яам хоорондын уялдаа холбоог хангахаар шинэ зохицуулах байгууллага өдөр шөнөгүй ажиллаж эхэлсэн хэмээжээ.
Украины зэвсэгт хүчний дээд командлагч Александр Сирский мягмар гарагт /2024.08.20/ мэдэгдэл хийхдээ цэргүүд нь Оросын нутаг руу 28-35 км орж, 1263 км квадрат газар нутаг болон 93 сууриныг хяналтдаа авсан гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
оросууд орчин үеийн дайнд бэлдэх шаардлагатйа болсныг харуулж банйа
Украйн тусламжаар хэр удаан байлдах юм бол доо