Хүүхдийн тэтгэмж төлөхгүйн тулд мужийн системийг хакдаж өөрийгөө үхсэн гэж бүртгэсэн эр ял сонсжээ
АНУ-ын н Кентаки мужийн Сомерсет хотод оршин суудаг эр хүүхдийн тэтгэмж төлөхөөс зайлсхийхийн тулд мужийн бүртгэлийн системийг хакдаж, өөрийгөө нас барсан гэж бүртгэсэн тул ял сонссон байна.
39 настай Жесси Кипфийг АНУ-ын Хууль зүйн яам компьютер залилан, таних тэмдгийн хулгай хийсэн хэргээр 81 сарын хорих ялаар шийтгэжээ.
Холбооны шүүхийн баримт бичгээс харвал Кипфийг Хавай, Аризона, Вермонт муж болон зочид буудлуудад интернэтийн үйлчилгээ үзүүлдэг “GuestTek Interactive Entertainment” болон “Milestone Inc” нэртэй маркетингийн компанийг хакдсан гэж буруутгасан аж.
2023 оны нэгдүгээр сард Кипф Калифорни мужид амьдардаг экс эхнэртээ олон зуун мянган ам.долларын хүүхдийн тэтгэмж төлөх өртэй болсон байжээ.
Ийм учраас тэр нэгэн эмчийн хувийн мэдээллийг олж авч, Хавай мужийн нас баралтын бүртгэлийн системд нэвтэрч өөрийгөө нас барсан тухай материал үүсгэсэн юм.
Үүний дараа тэрбээр эмчийн дүрд хувирч, нас баралтын гэрчилгээний материалыг бөглөн мужийн бүртгэлд өгсөн байна.
Эх сурвалж: Fox News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.