Нийгэм мэдээ

"Дөрвөн аймгийн 5 сум хорио цээр, нэг аймаг хязгаарлалтын дэглэмтэй байна"

Нийслэлийн нутаг дэвсгэрт тарваган тахлаас урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн Онцгой Комиссын/НОК/ мэдээлэл хийлээ.

Мэдээллийг товчлон хүргэхэд, он гарсаар малын гоц халдварт өвчний 101 тохиолдлоор хонины цэцэг, гахайн мялзан, бог малын мялзан өвчин бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар малын гоц халдварт өвчний улмаас дөрвөн аймгийн таван суманд голомтот хорио цээрийн, нэг аймагт хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Мэргэжлийн байгууллагууд тарваган тахал болон хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шалган нэвтрүүлэх товчоод, томоохон зах, худалдааны төвүүдэд хяналт шалгалтыг зохион байгуулж эхэлжээ.

Эдгээр гоц халдварт өвчин малаас малд, хүнээс малд, тээврийн хэрэгслээр дамжиж халдварладаг бөгөөд хичээл, сургууль эхэлж буйтай холбоотойгоор хөдөө орон нутгаас мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн худалдах нь ихсэж байгааг анхаарууллаа.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button