Эдийн засгийн Бизнес мэдээ

"Мишээл экспо"-д БНХАУ-ын бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол Улсын Засгийн Газрын “Талын зам” үндэсний хөтөлбөрийг БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй “БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн - 2024”-д:

  • Техник технологи
  • Автомашин, хүнд машин механизм
  • Сэлбэг хэрэгсэл
  • Барилгын материал
  • Эрчим хүч
  • Ахуйн хэрэглээний болон цахилгаан бараа
  • Хүнс болон бусад өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 70 гаруй байгууллагын бараа, бүтээгдэхүүнүүд танилцуулагдана.

“БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн–2024” 08 сарын 23-ны 11:00 цагаас “Мишээл Экспо” Олон улсын үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. 08 сарын 25-ны өдөр хүртэл 3 хоногийн хугацаатай үргэлжилнэ.

Та бүхнийг сонирхсон салбарынхаа бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлэн хүрэлцэн ирэхийг урьж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button