Хезболла Израилаас өшөө авах хариу цохилт өгчээ
Хезболла ахлах командлагчийг нь хөнөөсний хариуг Израилаас авахаар олон зуун пуужин, дроноор цохилт өгсөн гэдгээ ням гарагт /2024.08.25/ мэдэгдсэн байна.
Агаарын цохилт эхлэхээс өмнөхөн Израилын зэвсэгт хүчин Хезболла дайралтад бэлтгэж байгаа гэж дүгнэсэн тул Ливан дахь хэд хэдэн байршилд сөнөөгч онгоцоор цохилт өгсөн юм.
Хезболла мэдэгдэл хийхдээ Израил руу 320 гаруй Катюша пуужин харваж, цэргийн 11 объектыг оносон гэжээ. Энэ нь өнгөрсөн сар Бейрут хотод амь үрэгдсэн командлагч Фуад Шукрыг хөнөөсөнд хариу өгөх анхны шат байсан гэж тус бүлгийг ахлах албан тушаалтан мэдэгдсэн байна.
Өнгөрсөн сард Израилын эзэмшилд буй Голаны өндөрлөгт Хезболла цохилт өгсний улмаас 12 хүн амиа алдсан. Үүний хариуд Израилын зэвсэгт хүчин Шукрыг агаарын цохилтөөр хөнөөсөн юм.
Тэр цагаас хойш Израил, Ливан дахь Хезболла бүлгийн хооронд үүсээд буй хурцадмал байдал илүү дордоно гэж шинжээчид үзсэн билээ.
Израилын Гадаад хэргийн сайд Израил Кац мэдэгдэхдээ тус улсын зэвсэгт хүчин газар дээр явагдаж буй ажиллагаанд хариу өгнө, гэхдээ бүрэн хэмжээний дайн үүсгэхийг хүсэхгүй байгаа гэсэн юм.
Мөн Батлан хамгаалахын сайд Йоав Галлант Израил өөрийгөө хамгаалах шаардлагатай бүхнийг хийнэ гэж мэдэгджээ.
Хоёр талын хурцадмал байдал нь Ойрх дорнодод АНУ болон Ираныг хамруулсан томоохон бүс нутгийн мөргөлдөөн үүснэ гэх айдсыг нэ мэгдүүлсэн явдал болов. Нөхцөл байдал хэрхэн үргэлжлэхийг Жо Байден сайн ажиглаж байгаа гэж Цагаан ордон мэдээлсэн байна.
Өнгөрсөн жилийн аравдугаар сарын долоонд Газын зурвасын дайн эхэлсэн цагаас хойш Израил, Хезболла бүлэг хоёр мөргөлдөх ирсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.