Улс төрийн мэдээ

Ээлжит бус чуулган 3 хоногоор сунаж, төсвийн гүйцэтгэл хэлэлцэхээр нэмлээ

УИХ-ын ээлжит бус чуулганыг 2024 оны наймдугаар сарын 15-27-ны өдрүүдэд хуралдуулах тухай захирамж гарч, хуралдаж эхэлсэн.

Тодруулбал, ээлжит бус чуулганаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр тогтсон.

Тэгвэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар ээлжит бус чуулган хуралдах хугацааг 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр болгон сунгаж, хэлэлцэх асуудлын дараалалд “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” тогтоолын төслийг нэмээд байна.

Та бүхэн УИХ-ын 2024 оны ээлжит бус чуулганы 2024 оны наймдугаар сарын 26-30-ны хооронд хэлэлцэх асуудал, тов, дараалалтай ЭНД дарж танилцана уу.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button