Нийгэм мэдээ

Д.Соёлмаа: Үзүүлэх ёстой тусламж үйлчилгээг хэтрүүлсэн 58 эмнэлгийг даатгалаас хассан

"Улсын болон хувийн нийт 58 эмнэлэгт 2024 оныг дуустал санхүүжилт олгохгүй" гэх мэдээллийн дагуу ЭМДЕГ-ын ахлах мэргэжилтэн Д.Соёлмаагаас тодрууллаа.

-Ямар шалтгаанаар 58 хувийн эмнэлгийн хамтран ажиллах гэрээг цуцалсан бэ?

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажилладаг. Тухайн гэрээнд эрүүл мэндийн байгууллагын үзүүлэх тусламжийн тоо хэмжээ, шалгуур үзүүлэлт гэх мэт асуудлыг тусгагдсан байдаг. 2024 оны эрүүл мэндийн даатгалын батлагдсан төсвийн хүрээнд гэрээт эрүүл мэндийн байгууллагатын хүчин чадалд тааруулан тоо хэмжээ бэлтгэсэн байдаг. Манай байгууллагаас энэ сарын 23-ны өдрийн байдлаар тоо хэмжээ хэтэрсэн болон давуулан биелүүлсэн газартай холбогдож гэрээ цуцлах мэдэгдэл хүргэсэн.

-Гэрээ цуцалсан байгууллагуудын эрх дахин сэргэх үү?

-2024 оны батлагдсан төсвийн хүрээнд тухайн эрүүл мэндийн байгууллагаас худалдаж авах тоо хэмжээг хэлэлцлийн дагуу баталсан байдаг. Тэгэхээр тухайн эрүүл мэндийн газар маань хэдий хэр тоо хэмжээ байгааг өөрсдөө мэддэг учир гэрээгээ сунгаад явдаг. Гэрээний хугацаа дууссан байгууллагууд ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн гэрээгээ сунгаснаар хэвийн ажиллаж эхэлнэ.

-Одоогийн байдлаар хэчнээн байгууллагад гэрээ цуцлах мэдээлэл илгээсэн бэ?

-Манай албанаас 50 гаруй эмнэлэгт гэрээ цуцлах мэдээлэл илгээсэн.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 26, 2024 12:42

Да лим гаргаж гэрээг нь цуцлаад өөрсдийн хамаара лтай й эмнэлэгүүдийг шургуулж байгаамаа,төрийн өлөнгүүдийн ганц чаддаг ажил, хээл хахууль олж авдаг арга нь энэ л дээ !

Зочин
Зочин
8 сар 26, 2024 19:54

Шударга явд�##� уу

Зочин
Зочин
8 сар 27, 2024 00:04

Өөрсдөө бөөн очер чирэгдэл болгодог байж ача�##�лаас нь хэл амгүй үүрэлцэж байгаа эмнэлэгүүдийг хассан нь тун харамс�##�тай байна.

Зочин
Зочин
8 сар 27, 2024 08:25

Манайх шиг шударга бус хулгай нүүрлэсэн улсад хувийн эмнэлгүүдийг ЭМД-р санхүүжүүлэх нь буруу. Хувийн эмнэлгүүд нь төлбөрөө аваад л үзүүлж чадах эмнэлгийн тусламж үйлчилгээгээ үзүүлээд явах нь зөв.

Холбоотой мэдээ

Back to top button