АНУ ОХУ-ын армийг дэмжсэн гэж Орос, Хятадын 105 фирмд хориг тавилаа
АНУ-ын засгийн газар ОХУ-ын зэвсэгт хүчнийг дэмжсэн гэж Орос, Хятадын 105 фирмийг худалдааны хоригт нэмсэн байна.
63 Орос, 42 Хятад болон 18 бусад компаниудад АНУ-ын электрон эд ангийг ОХУ-ын зэвсэгт хүчинтэй холбоо бүхий талуудад худалдаалсан, Шахед-16 загварыг дроныг үйлдвэрлэсэн гэх шалтгаанаар хориг тавьсан юм.
Хоригийн жагсаалтад нэмэгдсэн компаниудтай худалдаа хийхийн тулд АНУ-ын компаниуд авахад хүндрэлтэй лиценз төрөөс авах шаардлагатай болно.
Мөн шинээр хоригт орсон компаниудтай худалдаа хийхийг хүссэн гадаадын нийлүүлэгчид мөн АНУ-ын ижил лицензийг авах ёстой юм.
Энэхүү арга хэмжээ нь Байдены захиргаа Москвагийн Украинд хийж буй дайныг дэмжиж ажиллаж байгаа компаниудад дарамт, шахалт үзүүлэхээр ажиллаж байгаа харууллаа.
Барууны орнууд ОХУ-д хориг тавьсан ч гэсэн Америкийн өндөр технологи бүхий эд ангиуд Орост хүрч байгаа тул гуравдагч орны компаниудыг хоригт оруулж буй.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Геноцид сөнөтүгэй
Зөв
Израйльд АНУ ХОРИГТАВЬЖ ЧАДАХ УУ