Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ Украины энергийн дэд бүтцэд томоохон цохилт өглөө

Даваа гарагт /2024.08.26/ ОХУ-ын зэвсэгт хүчин Украин руу 200 гаруй пуужин, дроноор энергийн дэд бүтэц болон бусад байршилд цохилт өгсний улмаас долоон хүн амь үрэгджээ.

Украинтай хиллэдэг НАТО-гийн гишүүн Польш агаарын орон зайд нь дрон нэвтэрсэн байх магадлалтай гэсэн байна.

Албаны хүмүүс мэдээлснээр цохилтын улмаас Украины олон бүсэд цахилгаан эрчим хүч, усан хангамж тасарчээ.

ОХУ Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн Украины эрчим хүчний сүлжээнд цохилт өгөхөө эрчимжүүлсэн юм. Мөн өвөл ойртон ирэхэд Оросын арми эрчим хүчний дэд бүтцэд өгөх цохилтоо нэмэгдүүлдэг.

Украины агаарын цэргийн хүчин 127 пуужингийн 102-ыг, 109 дроноос 99-ийг устгаж чадсан гэж командлагч Микола Олещук өөрийн Телеграм хуудас дээрээ бичжээ.

Тэрбээр энэхүү халдлагыг дайн эхэлснээс хойш эрчим хүчний дэд бүтэц рүү өгсөн хамгийн том хүрээтэй цохилт гэсэн юм.

Украины Ерөнхий сайд Денис Шмихалын хэлснээр 15 бүс нутагт дэд бүтцийн хохирол учирчээ. Ерөнхийлөгч Володимир Зеленский “Эрчим хүчний салбарт маш их хохирол учирсан” хэмээсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэхүү цохилтыг хэт хэрцгий гэж шүүмжилж, Вашингтон Украинд энергийн дэд бүтцээ засварлах эрчим хүчний тоног төхөөрөмж нийлүүлсээр байх болно гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
E-Police App
E-Police App
2024-08-27 10:54

E-Police апп-ыг гар утсандаа суулгаж аваад зөрчил гаргасан автомашиныг сайн мэдээлээд бай. Сайндаа л 1-2 торгуулаад явган хүний зам дээр машинаа тавьдаггүй, дүрэм зөрчдөггүй болно. Түүнээс биш наад хүмүүс чинь ухаарахаасаа өнгөрсөн, хувиа боддог өвчнөөсөө хэзээ ч с�##�ахгүй. Өдөрт 20 мянгыг төлөөд хол явахыг нь харъя. Би E-Police апп-аар мэдээлээд тодорхой газруудыг хараад л байгаа. Нэг торгуулаад л тэнд тавихгүй байна лээ.

Зочин
Зочин
2024-08-27 14:45
Reply to  E-Police App

zov

Зочин
Зочин
2024-08-27 12:07
Reply to  E-Police App

XX,,tx

Цогягү
Цогягү
2024-08-28 04:19

Энэ бол дайн Укр зэвсэггүй цэрэггүй болж ш�##�дан хоцорлоо Путин АНУ н сонгуулийн хүлээж байгаа

Холбоотой мэдээ

Back to top button