Нийгэм мэдээ

Энэ жил сурагчдыг 215 автобус зөөнө

Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын өдрүүдэд 1100 автобус, амралтын өдрүүдэд 887 автобус үйлчилгээнд гарч байна.

Харин хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 72 сургуульд 75 автобус, төрийн бус өмчийн сургуулиудын 140 автобус нийт 215 автобус сурагчдад үйлчлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Дээрх төрийн өмчийн сургуулиудын автобуснууд өнгөрсөн онд давхардсан тоогоор 520 гаруй мянган хүүхдийг тээвэрлэсэн гэсэн мэдээлэл бий. Түүнчлэн нийтийн тээврийн салбарын цогц шинэчлэлийн хүрээнд автобусаар зорчихдоо зөвхөн автобусны зориулалтын картаар төлбөр төлөх бус NFC дэмжигч карт болон банкны бүх төрлийн энгийн картаар төлбөр төлөх нөхцөлийг бүрдүүлээд байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ари
Ари
2024-08-27 12:31

Эргэн тойронд нь ойрхон амьдардаг буюу хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг сургах ёстой сургуулиуд яагаад хүүхдийн автобустай байдгийг тайлбарлаад өгөх хүн байна уу? Яахав гэр хороололд бол холоос ирдэг хүүхдүүд байдаг учраас сургуулийн автобус байж болно. Хотын төвийн сургуулиудад хамран сургах тойргийн журмын хэрэгжилтэд хян�##�т тавьмаар байна. 1р хорооллын манай хүүхдийн ангид 40 гаруй хувь нь тойргийн бус буюу Толгойт, Орбит, Тахилтаас ирдэг хүүхэд байдаг шүү. Тэднийг эцэг эх нь машинаар зөөж, түгжрэлд хувь нэмрээ оруулахаас гадна 30 хүүхэдтэй ангид сур�##�цах байсан тойргийн хүүхдүүдийн эрхэд х�##�даж байгаа гэсэн үг шүү!!!

Холбоотой мэдээ

Back to top button