Гадаад мэдээДЭЛХИЙ

“Телеграмын захирлыг баривчилсан нь улс төрийн зорилгогүй”

Телеграмыг үүсгэн байгуулсан Орос гаралтай тэрбумтан Павел Дуров бямба гарагт /2024.08.24/ Парис дахь нисэх онгоцны буудлаас баривчлагдсан.

Түүнийг баривчилсан явдал нь улс төрийн шинжтэй юу гэж зарим хүмүүс сэжиглээд байсан юм.

Тэгвэл Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон даваа гарагт /2024.08.26/ мэдэгдэл хийхдээ Дуровыг баривчилсан нь улс төрийн санаатай алхам бус шүүхийн мөрдөн байцаалттай холбоотой гэжээ.

Ням гарагийн /2024.08.25/ орой Францын албаныхан Дуровыг Телеграм платформ дээр нь залилан, хар тамхины наймаа, зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризмыг сурталчилж буй явдлыг таслан зогсоох арга хэмжээ аваагүй гэж саатуулах хугацааг нь сунгасан байна.

Дуров баривчлагдсаны дараа Москва Францыг үг хэлэх эрх чөлөөг зөрчиж байна гэж буруутган, түүнд эрхийг нь олгох ёстой хэмээсэн юм.

Францын хуулиар түүнийг дээд тал нь 96 цаг саатуулж болно. Цагдан хорих хугацаа дууссаны дараа шүүгч түүнийг суллах эсвэл яллах шийдвэр гаргах боломжтой.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-08-27 12:11

Илон Маск, Таккер, Цукелльберг гээд платпормын томчууд бүгд хүний үг хэлэх эрх чөлөөг хязгаарлаж дундад зууны үеийн шулмын ангуучл�##� ардчил�##� нэрийн дор эхэллээ гэж эсэргүүцлээ илэрхийлж Цукельберг АНУ-ын конгрессд Байданы хүүгийн хэрэг, ковидын гар�##�тын ш�##�тгаан гээд олон зүйлийг гаргахыг хориглож цензуурдаж байсныг илчилж эхэллээ.Яг л манайх сэтгүүлчдээ намнадаг шиг юм барууныхан хийж эхлэв

Холбоотой мэдээ

Back to top button