Гадаад мэдээДЭЛХИЙ

Телеграмын захирал баривчлагдсан нь Украины дайнд нөлөөлж магадгүй

Телеграмын үүсгэн байгуулагч Орос гаралтай тэрбумтан Павел Дуров бямба гарагт /2024.08.24/ Парис хотноо байхдаа баривчлагдсан.

Түүнийг Телеграм дээрх гэмт хэргийн сэдэлтэй зүйлсийг хориглох тал дээр арга хэмжээ авагүй гэх шалтгаанаар Францын албаныхан баривчилсан юм.

Оросын зэвсэгт хүчний алба хаагчид Телеграмыг өргөнөөр хэрэглэдэг тул Дуров баривчлагдсан нь Украины дайнд нөлөөлж магадгүй гэж зарим мэргэжилтнүүд үзэж байна.

Дайн судлалын хүрээлэн (ISW) Украин дахь Оросын цэргийн алба хаагчдын албан ёсны харилцааны хэрэгслийг орлох гол зүйл бол Телеграм гэж дүгнэжээ.

Харин Сорбонн бизнесийн сургуулийн судлаач Кристин Дугойн- Клемент “Телеграм бол зүгээр нэг мэдээллийн эх сурвалж биш, харин янз бүрийн түвшний үйл ажиллагааг зохицуулах, бичлэг хадгалах, том файлууд болон тийм төрлийг зүйлсийг хуваалцахад ашигладаг хэрэгсэл. Мөн Кремль эсвэл ОХУ-ын Батлан хамгаалах яамтай шууд холбоотой олон суваг бий” гэсэн юм.

2018 онд Телеграм ОХУ-ын засгийн газрын хяналтад орохоос чүй ай зайлсхийж чадсан. Гэсэн хэдий ч Кремль шинэ хатуу хууль нэвтрүүлж, тус платформыг тодорхой хэмжээнд удирдаж байгаа.

Дугойн-Клементийн хэлснээр “Телеграм дээр 10 мянга давсан дагагчтай сувгуудын эзэд Роскомнадзорт мэдээлэл өгөх ёстой. Энэ байгууллага нь Оросын бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээг хянадаг” гэжээ.

Тэрбээр нэмж “Хуульд бичсэнээр бол Роскомнадзор эсвэл ФСБ мэдэхийг хүсэж байгаа зүйл байвал түүнд нь хариулах хэрэгтэй. Тэгэхээр яг хяналт биш нэг төрлийн хамтын ажиллагаа юм” хэмээсэн байна.

Телеграмын гүйцэтгэх захирал нь Европын холбооны нэгэн улсын шоронд хоригдож байгаа тул Орос цэргүүд тус аппликейшнийг ашиглахаа зогсоож магадгүй.

Бүр Телеграм руу хандах эрх ОХУ-д хаагдаж магадгүй гэж зарим шинжээчид үзэж байна.

Францын албаныхан Телеграмын нууцлалтай зурвасуудыг унших боломжтой эсэх дээр “Ecoly Polytechnique de Louvain”-ий Аксел Легай “Тэд зурвасуудыг унших гэж оролдож магадгүй. Мэдээж энэ нь хууль бус байх болно. Учир нь Европын холбооны түвшинд зурвас уншихыг зөвшөөрсөн шийдвэр байхгүй” гэжээ.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-08-28 10:14

CNN, BBC зөвхөн Украйны амжилтыг мэдээлж дөвийлгөн магтдаг бөгөөд Телеграм бол Оросын байлдааны ажиллагаа болон үнэнийг мэдээлдэг болохоор барууныхан Америктай нийлж амыг нь барихыг хүссэн

Зочин
Зочин
2024-08-28 10:31
Reply to  Зочин

Чи хэн болоод шүүгээд байна?

Зочин
Зочин
2024-08-28 18:21
Reply to  Зочин

Чи харин хэн болоод баас �##�даад байгаа хүүр вэ

Зочин
Зочин
2024-08-28 10:47

Чөлөөт хэвлэл гэж байхгүй шүү реклам зар сурт�##�чилгааны эзэд засгийн газрын тусгай байгууллагуудын хян�##�танд байдаг шүү дээ

Алтай
Алтай
2024-08-28 21:01

Хүссэн зүйлээ хийлгэх гээд хөгшин Европ солиорох юм дө. Санаа оноо нь бүр явчихсан хөгийн хүмүүс шүү дэлхийг атгах бодолтой.

Зочин
Зочин
2024-08-28 23:56

Telegramaas mongolchuudiig undur tsalintai ajild avna, esvel mungu nexsen messaguud ix irdeg bolchixson baisan. Iim l luivar gemt xereg yavdag baij dee.

Холбоотой мэдээ

Back to top button