Паралимпын наадмыг Монголд анх удаа шууд дамжуулна
Хүн төрөлхтний эрх тэгш байдал, хамтдаа энх тайвнаар зэрэгцэн оршихын бэлгэдэл болсон “Парис-2024” зуны 17-р паралимпын наадмыг Монголд анх удаа албан ёсны онцгой эрхтэйгээр Централ телевиз болон PSN хамтран шууд дамжуулна. Паралимпын наадмын нээлтийн ёслолыг наймдугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө 01:00 цагаас Централ телевизээр хүлээн авч үзнэ үү.
Энэ удаагийн паралимпын наадамд манай улсыг төлөөлж 12 тамирчин пара спортын зургаан төрөлд өрсөлдөнө. Тоглолтууд наймдугаар сарын 28-аас есдүгээр сарын 8-ыг дуустал үргэлжилнэ.
Шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгчээр “M bank”, “Netcapital Financial Group”, ивээн тэтгэгчээр “Coca-Cola Mongolia”, “APU Company” хамтрагчаар “BSB Service LLC” ажиллана.
Паралимпын шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгч "Нэткапитал" санхүүгийн групп, "Netpay" аппликейшн Гал эрмэлзэл, Ур чадварт хөрөнгө оруул.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.