Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин ОХУ-ын хилийг давсан хоёр дахь довтолгоо эхлүүллээ

Гурван долоо хоногийн өмнө Украины зэвсэгт хүчин хил давсан гэнэтийн довтолгоо хийж ОХУ-ын Курск муж руу орсон билээ. Тэгвэл одоо Украины цэргүүд хил давсан хоёр дахь довтолгоогоо Белгород мужид явуулж эхэлсэн байна.

Белгород мужийн амбан захирагч Вячеслав Гладков мэдэгдэл хийхдээ “Манай улсын Батлан хамгаалах яам мэдээлснээр бол хил дээрх нөхцөл байдал хүнд байгаа ч хяналтдаа оруулжээ ” гэсэн юм.

Тэрбээр нэмж “Манай зэвсэгт хүчин төлөвлөсний дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тийм учраас тайван байж зөвхөн албан ёсны эх сурвалжаас өгсөн мэдээлэлд л итгээрэй” хэмээжээ.

Телеграм дээрх “Mash” нэртэй суваг мэдээлсний дагуу Украины 300 гаруй цэрэг Шебекино хилийн боомт руу, өөр 200 цэрэг баруун зүг Нехотеевка шалган нэвтрүүлэх цэг рүү чиглэсэн байна.

Нехотеевка цэг нь тус мужийн нийслэл Белгородоос 37 км-ийн зайтай оршдог юм. Одоогийн байдлаар тус довтолгооны талаар Киевээс ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Гэхдээ Курскийн довтолгоонд ч гэсэн Украины тал эхэндээ чимээгүй байсан юм. Одоогийн байдлаар Украины хүчин Курск мужийн 100 гаруй суурин, 1200 орчим км квадрат газар нутгийг эзэлжээ.

Эх сурвалж: Moscow Times, BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-08-28 11:22

Өмхий Оросуудыг хядаад өг

Зочин
Зочин
2024-08-28 12:26

Цэрэгийн тусгай ажиллагаа гэж энииг хэлдийм оркуудаа

Дорж
Дорж
2024-08-28 13:39

Хөөх л гэж хэлье даа. Ноднин уржнан ямар ч хүнгүй газар их буугаар г�##�лаж байсан.арай зарлаган тулаан болсон.Оросуудыг баахан буудуулж зэвсэггүй болоод ирэнгүүт дайрч байгаам даа.

Холбоотой мэдээ

Back to top button