Нийгэм мэдээ

Журам: Олон нийтийн зам талбайг зөвшөөрөлгүй эвдсэн тохиолдолд, нөхөн төлүүлнэ

"Моод"-ын Болдоо гэх нэрээр олонд танигдсан Б.Болд нь өчигдөр /2024.08.29/ Сэлбийн гүүрийг өрөмдөж, борооны тогтоол усыг зайлуулах боломжтой хэмээн цахим орчинд бичлэгээ нийтэлсэн. Түүний эл үйлдлийг олон нийт багагүй шүүмжлээд байна. Тэд "Гүүрийг өрөмдөж цоолсноор борооны ус удаан хугацааны дараа, асфальтаа эвддэг учир гүүр нурах аюултай. Мөн олон нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүйгээр ухаж, эвдэж болохгүй" хэмээж буй.

Тэгвэл, нийтийн эзэмшлийн зам талбайг дур мэдэн зөвшөөрөлгүйгээр, ашиглаж, эзэмшсэн, эд хөрөнгийг эвдэн сүйтгэсэн тохиолдолд хуулийн ямар хариуцлага хүлээдэг болохыг танилцуулъя.

Нийслэл хотын болон нийтийн эдэлбэр газар, түүний хэмжээ ашиглалтын журамд зааснаар:

6.3.Нийтийн эдэлбэрийн газарт зохих зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьсан, бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн ашиглаж, эзэмшсэн, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эвдэн сүйтгэсэн, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр зориулалтыг өөрчилсөн, устгасан, гэмтээсэн тохиолдолд энэ журмын 4.5-д заасан хяналт тавих эрх бүхий байгууллага холбогдох хууль, журам, гэрээний дагуу зохих арга хэмжээг авч, шаардлагатай тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасны дагуу газар чөлөөлөх арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг гэж заажээ.

Мөн гарах болон орох хөдөлгөөнийг хаах, нээх тохиолдолд Нийслэлийн захирагчийн ажлын албанаас зөвшөөрөл авдаг байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 29, 2024 11:03

Болдоогийн хувьд ямар ч асууд�##�гүй л юм байна ш дээ. Энэ харин сайн кэйс боллоо. Цаашид иргэд нийтийн эрх ашгийн төлөө ингэж санаачилга гаргах нь зөв юм байна гэдгийг бодлого боловсруулагч нарт ойлгуулсан байна. Болдоод баярл�##�аа

Зочин
Зочин
8 сар 29, 2024 12:32

"Олон нийтийн зам т�##�бай" гэдэг тодорхой хариуцсан эзэнгүй замыг хэн дуртай хөндлөн хаг�##�ж ухаад шороогоор булж дээр асф�##�ьт нимгэн түрхсэн болоод хаячихдаг зуршлыг яаж арилгах юм бэ??!!

Зочин
Зочин
8 сар 30, 2024 08:36

Зураг төслөө олигтойхон юм хийх хэрэгтэй

Зочин
Зочин
8 сар 30, 2024 08:39

Зураг төслөө олигтойхон юм хийх хэрэгтэй

Zochin bi
Zochin bi
8 сар 30, 2024 09:35

hutsah gej hiih yostoi ajiliin zaaj ugsun gej ter vv novsh nuud mine medeejiin hiicheh yumiig hvneer zaalgalgvi hiicheh

Зочин
Зочин
8 сар 30, 2024 10:41

Hunii tuluu, busdiin tuluu iim zuil hiisen tul bayarlaj talarhah heregtei, evdej nuraah gej hiigeegui, tur uuruu hunii tuluu iim zuiliig hiihgui bna shuu dee, ene guur tsoolson ni nurah gemtehed nuluuluh esehiig harin bodoh estoi yum.

Зочин
Зочин
8 сар 30, 2024 12:38

Зөвшөөрөлгүй эвдэж сүйтгэх ч гэх шиг? Харин ч ажлаа хийж чадахгүй сэтгэлгүй нохойнууд новшийн юм хийснийг нь зассан нь буруу юу?

Зочин
Зочин
8 сар 30, 2024 19:01

Зөв, дэмжиж байна, �##�иваа эд зүйл, байшин барилга хүнд зориулсан, хүний ая тухтай, аюулгүй байхад зориулагддаг байх ёстой

Иргэн
Иргэн
9 сар 1, 2024 11:33

Хүн явж болдоггүй гүүрийг хүн явж болдог болголоо гэж төр нь бухимдаад байгаа юм бн!!! Сонин юм их болно шүү МАН!!!

Холбоотой мэдээ

Back to top button