Газын зурваст хүүхдүүдийг халдварт сааны эсрэг вакцинжуулахын тулд Израил, Хамас гал зогсооно
Израилын зэвсэгт хүчин болон Палестины Хамас бүлэглэл Газын зурвас дахь хүүхдүүдийг халдварт сааны эсрэг вакцинжуулах ажлыг явуулах боломж гаргаж өгөхийг тулд гал зогсоох тохиролцоонд хүрчээ.
ДЭМБ-ын ахлах албан тушаалтан пүрэв гарагт /2024.08.29/ мэдэгдэл гаргахдаа 640 мянган хүүхдэд халдварт сааны эсрэг эхний ээлжийн вакцинжуулалт явуулахын тулд гурван бүсэд гал зогсоох тохиролцоонд хүрсэн гэсэн юм.
Вакцинжуулалтын ажил ням гарагт /2024.09.01/ эхэлж орон нутгийн цагаар 06:00-15:00 минутын хооронд үргэлжилнэ.
ДЭМБ-ын Палестины нутаг дэвсгэрийг хариуцсан ахлах ажилтан Рик Пиперкорн вакцинжуулалтын аян Газын зурвасын төвөөс эхэлж дараа нь өмнөд, хойд бүс рүү орно гэжээ.
Вакцины хоёрдугаар тунг дөрвөн долоо хоногийн дараа хийх хэрэгтэй гэдгийг Пиперкорн мэдэгдсэн юм.
Харин ДЭМБ-ын онц байдлын захирал Майк Райан “Нэг хоёрдугаар тун хийхэд дор хаяж хүүхдүүдийн 90 гаруй хувийг хамруулах шаардлагатай. Ингэж байж өвчний дэгдэлтийг зогсоож, олон улсад тархахаас урьдчилан сэргийлнэ” гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.