Гадаад мэдээДЭЛХИЙ

Осака хотын шуудангийн ажилтан 2,800 илгээмжийг хаяжээ

Японы Осака хот дахь нэгэн шуудангийн газрын ажилтан олон мянган илгээмжийг хаясан хэрэг гарчээ.

“The Japan Post” компанийн Нишинари оффист ажиллаж байсан өсвөр насны нэгэн ажилтан зургаагаас долоодугаар сарын сүүл хүртэл 2,800 орчим шууданг хүргэлгүй хаясан байна.

“Sankei Shimbun” энэ талаар мэдээлснээр бол тэр ажилтан бүгдгийг нь хүргэж өгөх боломжгүй байсан гэсэн тайлбар тавьжээ. Цагдаагийн алба түүнийг шуудангийн тухай хууль зөрчсөн хэрэгт буруутгагдаад байгаа гэсэн юм.

“The Japan Post” компани мэдэгдэл хийхдээ долоодугаар сарын 31-нд шуудангийн газрын ойролцоо амьдардаг нэгэн оршин суугч байшин хооронд бөөн шуудан үлдээсэн байхыг олсон байна.

Тэр оршин суугч илгээмжүүдийг олохоос хоёр өдрийн өмнө тус ажилтан өөрийн хариуцаж буй газрынхаа шуудангуудыг орхисон гэдэг нь илэрсэн юм.

Ийм учраас лхагва гарагт /2024.08.28/ “The Japan Post” шуудангийн илгээгч болон хүлээн авагчдаас уучлал гуйж ийм зүйл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна хэмээжээ.

Эх сурвалж: Japan Today

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2024-08-30 22:24

Yasqn duraaraa ym be

иргэн
иргэн
2024-08-31 12:06

ГОЁ ЧААЖЭЭ ЯПОНЧУУДАА ГЭЖ ҮЛ ОЙЛГОГДОХ УЛС ШҮҮ

ХЗочинх
ХЗочинх
2024-08-31 16:47

Одоо цаасан дээр захиа бичээд суудаг улс байдаг байх нь ээ.

Зочин
Зочин
2024-09-02 06:57
Reply to  ХЗочинх

Хөгшчүүл ихтэй улс. Бас илгээмж хаясан бна

Холбоотой мэдээ

Back to top button