Гадаад мэдээДЭЛХИЙ

Курскийн довтолгоо ОХУ-ыг Украинаас зэвсгээ татахад хүргэж байна

Наймдугаар сарын 6-нд Украины эхлүүлсэн Курск дахь довтолгоо цэрэг болон, улс төрийн үр дүнд хүрч байгаа бололтой.

Эх сурвалжууд ОХУ-ыг Украины хилтэй ойролцоо байрлуулсан зэвсэгт хүчний онгоцнуудаа буцааж татаж байгааг талаар мэдээлжээ.

Нэрээ нууцалсан Цагаан ордны албан тушаалтан “Politico” агентлагт хэлэхдээ Украины фронтын шугамд байрлах далавчит бөмбөг хаядаг онгоцнуудын 90 хувь нь ОХУ-ын нутаг дэвсгэр рүү буцаагдсан гэж хэлсэн юм.

Дүн шинжилгээ хийдэг “Frontelligence” сайт зургаадугаар сарын дундаас долоодугаар сарын дунд үе хүртэл ОХУ-ын хүчин цэрэг, онгоц, нисдэг тэрэг зэрэг олон хөрөнгийг Украины хилээс нүүлгэн шилжүүлсэн гэжээ.

Украины армийн хурандаа Виталий Саранцев Украины сувгуудаар шууд дамжуулалт хийхдээ Курскийн довтолгоо зүүн хойд бүс дэх ОХУ-ын агаарын довтолоо эрс багассан хэмээсэн байна.

Донецк мужийн зүүн бүсэд оршдог Часов Яр хотод байлдаж буй цэргийн ангиуд мөн далавчит пуужингийн цохилтын тоо буурсан гэжээ.

Москва Украинаас хэчнээн цэргээ татсан эсэх дээр тооцооллууд зөрж байгаа юм. Украины зэвсэгт хүчний командлагч Александр Сирский 30 мянга гаруй цэрэг фронтоос татсан гэж тооцоолсон байна.

Вашингтонд төвтэй Дайныг судлах хүрээлэн “ISW” тооцоолохдоо ОХУ Курскийн нутаг дэвсгэрээ буцааж авахын тулд 60 мянган цэрэг хэрэгтэй гэжээ. Лондоны Олон улсын стратегийн судалгааны хүрээлэн үүнтэй санал нэг байгаа юм.

Гэвч ОХУ Донецк муж дахь стратегийн ач холбогдол бүхий Покровск тосгон руу хийх довтолгоонд анхаарсан хэвээр байна.

Өнгөрсөн долоо хоногт Оросын арми Хродивка болон Новородивка сууринуудыг эзэлж, 2 км-ээр урагшилжээ.

Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН
ИРГЭН
2024-08-31 09:30

Америк, Барууныханы мэдээнд Итгэх хэцүү дээ, Тархи угаахын тулд юу ч гэж Шааж мэдэх Улс орнууд_ саяхан л Оросуудыг хүрзээр байлдуулаад л байсан тэгсэн мөртлөө НАТО-гийн зэвсэгээр зэвсэглэчихээд Ялагдаад байдаг, сонин гарууд ш дээ, наад Америк, Барууныхан чинь,

Зочин
Зочин
2024-08-31 11:14
Reply to  ИРГЭН

Чиний толгойг улааны суртлын тогоонд нилээн удаан чанасым байхаа даа, ингэж тэнэгтэхийг бодоход....

Зочин
Зочин
2024-09-01 15:52
Reply to  Зочин

Тийм бололтой

Тэмүүл
Тэмүүл
2024-08-31 10:19

Garchig hudlaa bn shu uur medeelliin eh uusver zunduu baigaa shu

Зочин
Зочин
2024-08-31 10:20

Ш�##� худ�##� мэдээ бн Оросууд зэвсэг техникээ хойш нь татсан нэг ч мэдээлэл бхгүй Харин ч эсрэгээрээ улам их зэвсэг фронт руу татаж ирж украйныг хүнд бдл-д оруулж бга Магтаад бсн украйны Курск дэх ажиллагаа мухард�##�д орчихсон давшилтаа эрчимжүүлэх чадваргүй болсон АНУ, англи генер�##�ууд нь курскийн ажиллагаа нь зогсонг бдл-д оронгуут нөгөө муу зеленскииг буруутгаад сүйд болж бга шүү

Зочин
Зочин
2024-08-31 13:53
Reply to  Зочин

ккк оросуудаасаа илvv худлаа шаадаг орк байна

Zochin
Zochin
2024-08-31 10:51

Duraaraa burah yum daaa.....Ukrain buten suireed bn..

Зочин
Зочин
2024-08-31 12:08

Украйн,Орос ах дүү хоёр үндэстэн түүхэндээ, нэгдэж төр улс байгуулж ч явсан, тус ту�####�а төртэй хөршүүд ч явж ч үзсэн л ард түмнүүд. 1950-иад оны эхээр л лав "дахин нэгдсэний" 300 жилийн ой гэж нижгэр л тэмдэг лэж байсан даа. Одоо хоорондоо дайтаж байдаг ?!
Коммунист-чекист-фашист Путлерийн тэнэг шунаг бодлогоос үүдэн ийм байд лд хүрлээ.
Орос,Украйн ах дүү нар одоо лав л 1000 жил эвлэр хээргүй өстөн дайснууд боллоо л доо, хөөрхий !!!

Зочин
Зочин
2024-08-31 12:40

Оркосуудынхаа пропаганда мэдээндээ итгээд л з�##�бираад л, мөргөөд л байж дээ, ардчилсан нийгмийг сонгосон монгол хүний эрх чөлөө ийм л сайхан, ид шидийг нь хүртээд байж дээ, оркуудын улсад бол шүүмжилсэн л бол шоронд орж байгаа шүү.

Зочин
Зочин
2024-08-31 18:28

Kurskd shjiruun tulaan bolj baina daa 2 talaas tankiin tom tulaan bolj magadgui

Зочин
Зочин
2024-09-01 08:31

Орос ах минь ялна аа ялна. Орос ахтайгаа байхад хэн баян бэ? Монгол баян. Орос ах бол Монголын тусгаар тогтнолын бат�##�гаа юм шүү.

Зочин
Зочин
2024-09-01 15:55
Reply to  Зочин

... Хэн ядуу, монгол ядуу...

Холбоотой мэдээ

Back to top button