Нийгэм мэдээ

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар сэрүүснэ

Маргааш буюу энэ сарын 2-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, энэ сарын 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, энэ сарын 5-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи энэ сарын 2, 3-нд Алтайн салбар уулсаар, энэ сарын 4-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Мягмар гараг буюу энэ сарын 3-нд нутгийн баруун хэсгээр, энэ сарын 4-нд ихэнх нутгаар, энэ сарын 5-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +13...+18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. 

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-01 16:19

Эрт хүйтэрч, зудтай хүйтэн өвөл болох нь дээ !!!

Холбоотой мэдээ

Back to top button