Украин ОХУ-руу 158 дроноор халдаж, газрын тос боловсруулах үйлдвэрт гал гарчээ
Ням гарагт /2024.09.01/ Украины зэвсэгт хүчин 160 гаруй дроноор ОХУ-руу халдаж, үүний улмаас Москвагийн ойролцоох газрын тос боловсруулах үйлдвэрт гал гарсан байна.
Албаныхны мэдэгдсэнээр Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэр болон Тверь бүс дэх Конаково цахилгаан станцад дроны сэг унасны улмаас гал гарчээ. Тус цахилгаан станц нь ОХУ-ын төв бүсийн хамгийн том эрчим хүч үйлдвэрлэгчдийн нэг юм.
ОХУ-ын Батлан хамгаалах яам халдлагын талаар мэдэгдэхдээ агаарын довтолгооноос хамгаалах систем нь 158 дроныг устгасан гэжээ.
Тодруулбал Курскт 46, Брянскт 34, Воронежд 28, Белгородод 14 дрон устгасан байна. Мөн хэд хэдэн дроныг Калуга, Липецк, Рязань гэх мэт мужуудад дрон орж ирснийг устгасан аж.
Одоогийн байдлаар халдлагын улмаас хүн гэмтэж гэх мэдээлэл гараагүй байна.
Москва хотын захирагч Сергей Собянин дрон газрын тос боловcруулах үйлдвэрийн техникийн өрөөнд гал гарсан гэсэн юм.
Хоёр гаруй жилийн өмнө эхэлсэн тэрхүү дайнд эгзэгтэй мөч үүссэн байгаа. ОХУ-ын цэргүүд фронт дээр ахиц гаргахын зэрэгцээ Курск мужид Украины цэргүүдийг газар нутгаасаа гаргахыг оролдож буй.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ урьд өмнө нь байгаагүй томоохон цохилт Украины энергийн дэд бүтцэд өгсөн.
Дотоодын дроны үйлдвэрлэл нь хурдацтай хөгжиж буй Украины ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэр, цэрэг тээврийн дэд бүтцэд агаарын цохилт өгөхөө нэмэгдүүлж байна.
Үүнээс гадна Украин ОХУ-д илүү хүчтэй цохилт өгөхийн тулд барууны орнуудаас илгээсэн зэвсгийг ашиглах зөвшөөрөл АНУ-аас хүсэж байгаа юм. Одоогийн байдлаар Байден зөвхөн хилийн бүсэд л барууны зэвсгийг ашиглан Оросын газар нутагт цохилт өгөхийг зөвшөөрсөн байгаа.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ф16 хандивласан Дани улс уг онгоцуудаа Оросын гүнд цохилт өгөх зөвшөөрөл олгосон