Шүдний их эмч Ц.Баттулга паралимпоос мөнгөн медаль хүртэж, монгол түмнээ баярлууллаа
“Парис-2024” 17 дахь удаагийн паралимпын наадамд Монгол Улсын шигшээ баг амжилттай өрсөлдсөөр байна. Өчигдөр паралимпын эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн (F40) төрөлд ОУХМ Ц.Баттулга мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр тав дахь шидэлтээрээ 11.09 метр хол шидсэнээр болзол хангаж паралимпын наадмын хөнгөн атлетикийн төрөлд медаль хүртсэн Монголын анхны тамирчин болов. Түүний энэ медаль манай баг тамирчдын гурав дахь медаль боллоо.
Ц.Баттулга өмнө нь буюу 2023 онд болсон “Ханжоу-2022" Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн. Мөн Бээжингийн гранпри болон бүх Оросын алтан медальтай тамирчин аж. Тэр одоо Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн шүдний их эмчээр ажилладаг. “Бага насанд хүүхдүүд дээрэлхэж, гадуурхдаг байсан ч тэр бүхнийг даваад өнөөдрийн Ц.Баттулгыг бүтээж чадсандаа баяртай байна. Миний ойрын зорилго бол олимпоос медаль авах. Би олимпод оролцоход бэлэн” хэмээн Парисыг зорихынхоо өмнө телевизд өгсөн яриандаа дурджээ. Мөн 2008 оны Бээжингийн олимпод аавынхаа хамт явж байсан бөгөөд тэр жил Н.Түвшинбаяр аварга түрүүлэхэд итгэл найдвар төрж, спортод илүү дурлах болсон байна.
Ц.Баттулгын өмссөн монгол бөхийн малгайг бид аавынх нь. Тэр дундаа түүнийг Булган аймгийн баяр наадамд хоёр ч удаа түрүүлсэн Сайхан сумын уугуул, аймгийн хурц арслан Цэгмэд агсны хүү гэж сайн мэддэг боллоо. Тэрбээр медалиа гардсаныхаа дараа "Тэнгэрт байгаа аавдаа олимп үзүүллээ" хэмээн ярьсан нь Монгол түмний сэтгэлийг ихэд хөдөлгөв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tiim l mundag bsn bol olimpiodod turuulj bhgui ysn yum be tamine
Бичигч ээ, Та хэзээ �##�даа мадаг гарг�##�гүй "сараачдаг" болох вэ?
Мундаг байнаа. Хичээнгүйлэн бэлдсээр эцэст нь амжилтанд хүрлээ. ????????????????
Олимпийн мед�##�ьтай анхны шүдний эмч Булганых байна гээч