Германы сонгуульд сөрөг хүчин босож ирсэн нь эрх баригчдад цохилт болов
Германд мужийн сонгууль явагдаж сөрөг хүчин сайн үзүүлэлттэй байгаа нь эрх баригчдад цохилт болов.
Тус улсад мужийн сонгууль дөрвөөс таван жилийн зайтай явагддаг. Ийм учраас мужийн парламентын сонгууль өөр өөр жил зохион байгуулагддаг байна.
Энэ жил Турингиа, Саксони мужуудад сонгууль болж буй. Санал хураалт ням гарагт /2024.09.01/ явагдаж, сонгогчдоос авсан санал асуулгаар бол сөрөг хүчин тус хоёр мужид ихээхэн санал авчээ.
Тодруулбал Турингиа мужид барууны үзэлтэй Alternative for Germany нам 32.8 хувийн санал авсан бол Канцлер Олаф Шольцын Social Democrats нам 6.1 хувийн л санал авсан гэх урьдчилсан мэдээлэл байна.
Харин Саксони мужид арай төвийг сахисан барууны үзэлтэй Christian Democrats нам хамгийн их буюу 31.9 хувь, Alternative for Germany 30.7 хувь, Social Democrats 7.3 хувийн санал авсан гэх тооцоо гарчээ.
Ирэх жил тус улсад парламентын сонгууль болох тул Саксони, Турингиа мужийн сонгууль чухал ач холбогдолтой. Шинжээчид тус хоёр мужид явагдсан санал хураалтын үр дүн нь ирэх жилийн парламентын сонгуультай ижил байх магадлалтай гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.