Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын тагнуул гэгддэг халим энджээ

Хвалдимир нэртэй ОХУ-ын тагнуул гэгддэг цагаан халин эндсэн байна. Тэр халим анх 2019 онд Новрегийн ойролцоо сэлж явахдаа олдсон юм. Анх ажиглагдахдаа Хвалдимирын биед камерын суурь мэт зүйл уясан байсан тул түүнийг Москвагийн тагнуул байж магадгүй гэж зарим хүн таамаглаж байжээ.

Норвеги хэлээр халим буюу хвал болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний нэрийг нийлүүлж Хвалдимир гэдэг нэртэй болсон тус халимын цогцсыг бямба гарагт /2024.08.31/ олсон аж.

Цогцсыг Норвегийн өмнөд хэсэг дэх Рисавика эргээс олсон аав хүү хоёр албаныханд мэдэгдэж, Хвалдимирын биеийг кранаар уснаас гаргаж авчээ. Түүний цогцсыг мэргэжилтнүүд шинжлэх тул ойролцоох боомтод аваачсан байна.

Хвалдимирын хөдөлгөөнийг сүүлийн гурван жилийн турш ажигласан “Marine Mind” байгууллагын далайн биологич Себастьян Странд “Харамсалтай нь бид Хвалдимирын цогцсыг далайд хөвж байхад нь олсон. Түүний үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байна” гэсэн юм.

“Marine Mind” компани сайт дээрээ Хвалдимирыг хүмүүст их сонирхолтой, гар дохионд хариу үйлдэл үзүүлдэг байсан гэж бичжээ. Ийм учраас Хвалдимир ОХУ-ын усан хилийг гатлан Норвегид ирсэн бололтой гэж тус компани нэмж бичсэн байна.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button