НИЙГЭМ

Өглөөний сурвалжилга: Төрийн ордны ажилчид автобусаар бус машинаараа ажилдаа иржээ

"20 минутын хот" үндэсний хороо өчигдөр анхны хурлаа хийж нийслэлийн замын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцсэн. Тус хурлаас тодорхой хоёр шийдвэр гарч хэрэгжүүлэхээр тогтсон юм.

Нэгдүгээрт, иргэдээс санал авч дийлэнх хувь нь зөвшөөрвөл дугаарын хязгаарлалтыг эхлүүлнэ.

Хоёрдугаарт, төрийн албан хаагчид тусгай автобусаар ажилдаа ирж, очно гэсэн. Энэ шийдвэр өнөөдөр өглөөнөөс хэрэгжиж эхэлж буй. Иймд бид нөхцөл байдлыг сурвалжлахаар Төрийн ордны баруун хаалганы дэргэд очиж, шууд дамжуллаа.

-Өглөөний 8 цаг 30 минут, нөхцөл байдал-

Төрийн ордны болон яамд, агентлагийн ажил өглөө 8 цаг 30 минутад эхэлдэг. Биднийг очих үед нэг автобус баруун хаалгаар нэвтэрсэн ч жолоочоос өөр хүнгүй хоосон байв. Харин ордны баруун талын зогсоолд олон тооны автомашин байршуулжээ. Өөрөөр хэлбэл энэ өглөөний тухайд төрийн ордны ажилчид болоод гишүүдийн аль нь ч тус автобусаар зорчилгүй, өөрийн тээврийн хэрэгслээр ажилдаа ирсэн байна.

Бид тус байршилд 30-аад минут болоход нэг л автобус ирсэн бөгөөд төрийн албаныхны ажлын цаг аль хэдийнэ эхэлсэн байв. Энэ дүр зургаас харвал Х.Нямбаатар, Р.Эрдэнэбүрэн нарын танилцуулан уриалсан уг санаачилгын хэрэгжилт муу байна. Уг ажлын хүрээнд нийт 10 автобусыг жолоочийн хамт гаргаж чиглэлд зорчуулахаар болсон. Төлбөрийг тэдний цалин дээр олгодог унааны зардлыг шууд нийслэл рүү татах байдлаар шийдсэн юм.

Дээрх ажлын тухайд, Түгжрэл хариуцсан сайд Р.Эрдэнэбүрэн,

“Автомашины дугаарын хязгаарлалтыг иргэдийн саналд үндэслэж яаралтай хийнэ. Энэ зохицуулалт бол шинэ зүйл биш. Ирэх жилүүдээс өөр шинэ арга хэмжээг авч, түгжрэлийг бууруулна. Есдүгээр сард замын нөхцөл байдал хүнд байхаар байна. Зам засварын ажил ихээр хийгдэнэ. Тухайлбал нийслэлийн нийт замын 60-70 хувь дээр засварын ажил хучилт хийгдэхээр байгаа. Тиймээс олон газар зам хаагдана.

Автобусны үйлчилгээг сайжруулах чиглэлээр хийгдэж байгаа арга хэмжээнүүдийг ярилцлаа. Ялангуяа төрийн байгууллагууд, УИХ, Засгийн газраас энэ ажлыг эхлүүлье гэж шийдэж байна. Тодруулбал, Улсын их хурлын тамгын газар, ЗГХЭГ-т автобус хүлээлгэж өгнө. УИХ-ын гишүүд, яам тамгынхан эхний ээлжид зогсоолоо тодорхойлж байгаад машинаасаа бууцгаая, автобусанд сууцгаая гэдэг ажлыг эхлүүлж, өөрсдөө уриалах шийдвэр гаргалаа" хэмээн мэдээлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 3, 2024 10:07

“Автомашины дугаарын хязгаарл�##�тыг иргэдийн сан�##�д үндэслэж яар�##�тай хийнэ." гэдэг нь ямар үр дүнг гаргуулгахаа мэдэж байгаа гэсэн үг үү? Юугаа яриад байгаа ?%"₮.,%_-"₮ вэ?

Зочинvv
Зочинvv
9 сар 3, 2024 10:19
Reply to  Зочин

hamgiin zewuun n ene l ba daa

зочин
зочин
9 сар 3, 2024 10:34

Бүх чиглэлд автобус явж байхад ордныхонд тусгайлж автобус гаргадаг нь их буруу ш д, угаасаа наадуул чинь суухгүй, харин шууд ордны хашаа руу машинтай нэвтрүүлэхийг хориглочих

эвий дээ ИЧИЖ гэнэ
эвий дээ ИЧИЖ гэнэ
9 сар 3, 2024 11:03

ОРДОНЫхон автобусанд сууж явахаас ичиж байгаа. Амьдр�##�аас тасарчихсан хүмүүс ихэнх нь дээ.

Зочин
Зочин
9 сар 3, 2024 11:07

ОРОНД НЬ АВТОБУСААР ЯВДАГ ХҮМҮҮСИЙГ АЖИЛД АВАА

Иргэнзочин
Иргэнзочин
9 сар 3, 2024 19:39
Reply to  Зочин

Яг тийм.ажилдаа явган ирээд ажлаа тас�##�даггүй иргэнийг их хурлын гишүүн болгоё

Зочин
Зочин
9 сар 3, 2024 11:08

АВТОБУСААР ЯВАХЫГ ШААРДАЯ

хүннү
хүннү
9 сар 3, 2024 11:28

Ордоны шивэгчин, тайганчуудад тусгай автобус гаргаж мөнгө үрэх хэрэггүй. Нийтийн тээвэрээр яв. Их хурлын түшмэд ч гэсэн ард түмэнтэйгээ хамт автобусаар зорч. Ер нь ч тэгээд УИХ хотын төвд байх хэрэггүй Эмээлтрүү эсвэл Баруунтуруунрүү нүүлгэх хэрэгтэй. Камер хараад өвчин нь хөдөлдөг өвчтэй хүмүүс биднээс хол байсан нь дээр. Ордонд ЗГ бүх Яамдыг оруул. Гаднах хашааг нь буулга. Соц-н үед ордны гадуур хашаа байдаггүй ордны хойд т�##�ын ха�##�гануудын шатны хашилтан дээгүүр хүүхдүүд гулсаад гүйлдэж явдаг байсан. Ардчил�##� гарснаар ордон хашаатай болж ард одон зольбин нохой шиг хөөгддөг бодсон.

Зочин
Зочин
9 сар 3, 2024 17:07
Reply to  хүннү

Мөн горьдов оо.

Irgen
Irgen
9 сар 3, 2024 14:07

naad nuhudud cnin ajilaa hiihgui hudalaa yriad bdg uls shde tanine er emgui bugd luiwarchid bga shde tamine haana bgn ter ajildaa awbtobustai ywj haragdaach tamine ard irgeddee bur huuraad sursan luiwarchid shde

Жолооч
Жолооч
9 сар 3, 2024 14:08

Дугаар хязгаарлана гэж байхаар өглөөний ирцээ яс бүртгээд хоцорсон л өдрөөр нь тас�##�санд тооцоод байв�##� болно. Юугаа хэрэглэх нь өөрт нь үлдээ. Харин замын дүрэм зөрчсөн бол торгуулиа баримтжуулж байв�##� өндөр торгоол байлдаа .

Зочин
Зочин
9 сар 3, 2024 14:20

ордон руу нэвтэрдэг ажилтнуудын машины бүх зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй.

Зочин
Зочин
9 сар 3, 2024 17:09
Reply to  Зочин

Хэн цуцлах юм бэ? Авилгын систем үү? Битгий сэрүүн зүүдлэхтүн.

Zochin
Zochin
9 сар 3, 2024 18:12

Jvjeg shvv de gavaliig chine dunhuj baigaan yund itgen vv

Иргэн
Иргэн
9 сар 3, 2024 20:12

Цөвүүн төрийн ордонд ямар ш�##�гуураар ямар типийн хүмүүс орж ажилдаг юм дээ??? Эрчүүд нь цүнх баригчид эмэгтэйчүүд нь биеэ үнэлэгчид биз дээ!!!

Soko
Soko
9 сар 4, 2024 06:20

Наадуул чинь автобусаар ирж чадахгүй шд ээ
Ард иргэдээсээ айж ичих зүйлтэй
Улсаас мөнгө угааж иддэг хүн ард түмэнтэйгээ нэг автобусаар үйлчилнэ гэхээр тэд нарт зориг бхгүй

Зочин
Зочин
9 сар 4, 2024 07:39

Юун тусгай автобус, тусгай эрх дарх вэ? Зүгээр нийтийн тээврээр явуул. Хотын даргын шийдвэрийг эсэргүүцсэн хүмүүсийг зөрчлийн хуулиар торго.

Зочин
Зочин
9 сар 4, 2024 07:43

Наад 10 автобус чинь иргэдэд хэрэгтэй. Иргэд автобусандаа багтахгүй чихэлдэж бхад хэдхэн хүн зөөх гэж автобус явуулмааргүй бна, нийтийн тээврээр явцгаа.

Зочин
Зочин
9 сар 4, 2024 07:49

Зөв, өдөр бүр цагийг нь бүртгэ. Ажилдаа юугаар ирж буйг мэдээл. Нийтийн тээврээр явуулах хэрэгтэй.

Зочин
Зочин
9 сар 4, 2024 11:01

Татварын мөнгөөр тансагладаг авгай өнгөнүүд автобусаар яв гэж шаардья

Зочин
Зочин
9 сар 4, 2024 15:20

Ганцаарчилсан �##�баны унаагаар үйлчилдгийг бүрмөсөн зогсоо.хувийн тээврийн хэрэгслээр ирвэл ордны хашаанд оруулахгүй байх хэрэгтээ тусгай автобусаар үйлчилдэг байж болохгүй бүх хүн нийтийн тээврээр ажил �##�бандаа явж болоод байхад юун яасан ямбан яр болсон хулгайчууд бэ.

Зочин
Зочин
9 сар 7, 2024 15:37

Ордны хашаа руу тэр машинуудыг оруулахаа больчих.

Холбоотой мэдээ

Back to top button