Гадаад мэдээДЭЛХИЙ

Байден Нетаньяху хоёр санал зөрөлдөв

АНУ-ын Ерөнхийлөгч Жо байден даваа гарагт /2024.09.02/ Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг Газын зурваст үлдсэн барьцааны хүмүүсийг солилцох тохиролцоонд хүрэхийн төлөө хангалттай ажиллахгүй байна гэж шүүмжилжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Израилын зэвсэгт хүчин барьцаанд байсан зургаан хүний цогцсыг илрүүлж, авчирсан юм. Үүний дараа Израилчууд олноороо жагсаж, Нетаньяхуг барьцаанд буй хүмүүсийг суллахын тулд илүү хүчин чармайлт гаргахыг шаардсан. АНУ нь Израилын хамгийн том түнш, холбоотон юм. Гэхдээ сүүлийн үед Байден Нетаньяхуг Газын зурвасын дайны асуудал дээр хурцаар шүүмжлэх болсон билээ. Байден түүнийг шүүмжилсний дараа Нетаньяху Израилд бус Хамаст шахалт үзүүлэх хэрэгтэй хэмээсэн байна.

Тэрбээр Йерусалемд хэвлэлийн бага хурал хийхдээ “Ийм зүйл болсны дараа биднээс нухацтай хандахыг асуулаа гэж үү, биднийг буулт хий гэв үү. Ингэж хэлэх нь Хамаст ямар мессежийг өгөх вэ. Илүү олон барьцааны хүнийг хөнөө гэх мессежийг өгнө” хэмээв. Нетаньяху нэмж хэлэхдээ Байден болон энх тайван тогтоохыг нухацтай авч үзэж байгаа хэн ч бай Израилыг бус Хамасыг буулт хийхийг шаардана гэж бодож байна хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-03 18:41

ОУЭШ тийм шударга л юм бол газын зурваст хомроглон хяд�##�т хийж буй Нетаньяхуг баривчилж шүүх шийдвэр гаргах ёстой.

Зочин
Зочин
2024-09-04 00:01

ОУЭШүүх бол АНУ Барууны х�##�хавч Бууны нохой шүү дээ Тийм л сайн юм бол дайны гэмт хэрэгтнүүдийг бүгдийг нь шүүлдээ Энэ шүүх гээч эрх зүйн ямар чадамжтай Хэнийг шүүхээ яаж мэддэгийм энэ шүүх зүгээр л АНУ ын бусдын эсрэг хэрэглэх бороохой

Холбоотой мэдээ

Back to top button