Нийгэм мэдээ

Б.Жаргалбаяр: "Хүмүүний нэгэн урсгал" дууг ээжийгээ бодож дуулсан

"Хүмүүний нэгэн урсгал" дууг хичээлийн шинэ жилийн нээлтэд дуулж олны хайрыг татаад буй дөрвөн настай хүү Б.Жаргалбаяртай ярилцлаа. Тэрбээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын есдүгээр цэцэрлэгийн ахлах бүлэгт суралцдаг. Цэцэрлэгт явахаас бусад үедээ хонио хариулж, дэргэд нь дуулах дуртай тухайгаа ярьсан юм.

-Сайн уу. Хичээлийн шинэ жилийн нээлтэд дуулж буйг нь сонссон. Өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?

-Сайн. Намайг Батмөнхийн Жаргалбаяр гэдэг. Энэ жил дөрвөн нас хүрсэн. Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын есдүгээр цэцэрлэгийн ахлах бүлэгт суралцдаг. Гэртээ ээж аав эгчийн хамтаар амьдарч байна.

-Хэзээнээс дуулж эхэлсэн бэ. Өмнө нь цэцэрлэгийнхээ нээлтэд дуулж байсан уу?

-Би хоёр настайгаасаа эхлэн дуу дуулж эхэлсэн. Дуу дуулах нь надад гоё санагддаг. Өмнөх жил мөн цэцэрлэгийнхээ нээлтэд "Би хайртай" дууг дуулсан. Харин энэ жил "Хүмүүний нэгэн урсгал" дууг дуулсан.

-Яагаад "Хүмүүний нэгэн урсгал" дууг дуулах бодол төрсөн бэ. Мөн дуулж байхдаа хэнийг бодож дуулав?

-"Хүмүүний нэгэн урсгал" дууг анх ээж минь зааж өгсөн. Би тэр үед гурван настай байсан байх аа. Тэр дууг их хурдан сурсан. Таван хоног л болсон байх.

Ээждээ маш их хайртай болохоор тэр дууг сонгож багшдаа хэлсэн. Дуулж байхдаа би ээжийгээ л бодсон. Ерөөс сандрах мэдрэмж төрөөгүй.

-Цэцэрлэгт явахаас бусад үедээ юу хийдэг вэ. Ирээдүйд ямар хүн болно гэж бодож байна? Гэр бүлийнхэн болон найзууддаа хандаж юу гэж хэлмээр байна?

-Хөдөө хонио малладаг, хөзөр тоглодог. Бас зураг зурдаг. Хонио маллаж байхдаа хөгжим тавиад дагаж дуулах үед гоё санагддаг. Ирээдүйд сайн хүн л болно гэж боддог. Бас гоё дуучин болмоор байна. Аав ээж, эгчдээ, мөн ангийнхаа найзууддаа хайртай шүү гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Бид үргэлжлүүлэн Б.Жаргалбаярын цэцэрлэгийн багш Б.Наранцацралтай цөөн хором ярилцлаа.

"Б.Жаргалбаярын тухайд сэргэлэн дуулах чадвар сайтай хүүхэд. Хөгжмийн хэмнэлийг сайн мэдрэхээс гадна дууг хурдан цээжилдэг. Хэн нэгэн зааж, сургахаас урьтаж дагаж дуулаад л сурчихсан аялаад л явж байдаг юм. Сүүлийн хоёр жил дараалан урлагийн үзлэгт гоцлол дуугаар нэгдүгээр байр, хамтлаг дуугаар мөн нэгдүгээр байрт орж хос алтан медалийн эзэн.

Энэ жилийн хичээлийн нээлтийн үеэр ямар дуу дуулах талаар асуутал "Хүмүүний нэгэн урсгал дуугаа дуулна" гэсэн юм. Тэгээд л хөгжмийн багштайгаа ярьж тохироод цөөн хоногт давтсан" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
oogii
oogii
2024-09-04 10:37

2 nastai xvvxed duu duulj chadax uu?

Зочин
Зочин
2024-09-04 10:48
Reply to  oogii

Чад�##�гүй яахав.Оюуны хөгжил сайн хүүхэд чадна.

Сараа
Сараа
2024-09-04 13:18

Сайн хүү амьдр�##�ын зам мөр нь шулуун дардан байгээ

Холбоотой мэдээ

Back to top button