Ч.Ариун-Энх Хятадын мэргэжлийн холимог тулаанд анхны ялалтаа байгууллаа
Ч.Ариун-Энх өнгөрсөн наймдугаар сарын 31-нд БНХАУ-ын мэргэжлийн холимог тулааны “Jue Cheng King” холбооны тэмцээнд анхны тулаанаа хийж ялалт байгуулжээ.
Энэ өдөр мөн Н.Амгаланбаатар, Г.Алтаншагай, Б.Эрмүүн нар тулалдаж, манай нийт тамирчдаас гурав нь ялалт байгуулаад байна. Ч.Ариун-Энх эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Хятадын тулаанч Ли Жиняантай таарч, ялалт байгуулсан байна.
“Гаруда” клубын тамирчин тэрбээр тус холбоонд элсээд удаагүй байгаа юм. Байгуулагдаад таван жил болж байгаа тус холбоонд өмнө нь Монголоос Д.Батгэрэл тэргүүтэй эрэгтэй холимог тулаанчид тулалдаж байв. Ч.Ариун-Энх Монголын мутай боксын шигшээ багт байсан бөгөөд өнгөрөгч оны 11 дүгээр сард Хонконгод болсон мутай боксын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.