Хуулийн мэдлэгт #7: Владимир Путинг Монгол Улс баривчлах үүрэгтэй юу
ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин өчигдөр буюу есдүгээр сарын 2-нд Монгол Улсад айлчлахаар ирсэн. Тус айлчлал дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа ба В.В.Путинийг баривчлах талаар иргэд талцаж, үзэл бодлоо цахим орчинд илэрхийлж байна.
Олон улсын эрүүгийн шүүх /International Criminal Court/ нь 2023 оны 3-р сард Ромын дүрмийн 8 дугаар зүйлийг үндэслэн Украин хүүхдүүдийг эх орноос нь албадан гаргасан хэрэгт буруутгаж, баривчлах шийдвэрийг гаргасан.[1]
Ромын дүрмийн 89 дүгээр зүйлийн 1-т зааснаар Олон улсын эрүүгийн шүүх нутаг дэвсгэрт нь баривчлах тогтоол гарсан тухайн этгээдийг байж болох аливаа улсад баривчлах болон хүлээлгэн өгөх тухай хүсэлтийг баталгаажуулсан материалын хамт гаргана. Мөн тус дүрмийн 91 дүгээр зүйлийн 1-т Баривчлах болон хүлээлгэн өгөх тухай хүсэлтийг бичгээр илгээнэ гэж тус тус заажээ. [2]
Бидний мэдэж байгаагаар Олон улсын эрүүгийн шүүхээс Монгол улсад Баривчлах болон хүлээлгэн өгөх тухай хүсэлтийг өнөөдрийн байдлаар ирүүлээгүй байна.
Мөн Монгол Улс нь Венийн Конвенцийн оролцогч улс бөгөөд Дипломат харилцааны тухай Венийн Конвенцийн 27 дугаар зүйлийн 5-т Дипломат элч албан үүргээ гүйцэтгэх үедээ хүлээн авагч улсын хамгаалалтад байна. Тэрээр хувийн халдашгүй байх бөгөөд түүнийг аливаа хэлбэрээр баривчилж буюу албадан саатуулж үл болно. Мөн 29 дүгээр зүйлд Дипломат төлөөлөгчийн бие халдашгүй байна. Түүнийг ямар ч хэлбэрээр баривчлах буюу албадан саатуулж үл болно. Хүлээн авагч улс дипломат төлөөлөгчийг зохих ёсоор хүндэтгэж, түүний бие, эрх чөлөө, нэр төрд аливаа байдлаар халдахаас урьдчилан сэргийлэх бүхий л зохистой арга хэмжээ авна гэж тус тус заасан байна.[3]
Ромын дүрмийн дагуу Олон улсын Эрүүгийн шүүхээс Монгол улсад баривчлах болон хүлээлгэн өгөх тухай хүсэлт ирүүлээгүй тохиолдолд ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинг саатуулах хуйл зүйн үндэслэлгүй бөгөөд улмаар Дипломат харилцааны тухай Венийн Конвенцод заасан бүрэн эрхт төлөөлөгчийн саатуулсан нь Олон улсын гэрээг зөрчсөн гэж үзэх боломжтой.
Ташрамд, дурдахад Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг 1998 оны 7 дугаар сарын 18-ны өдөр баталж, 2002 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон. Монгол Улс 2000 оны арван хоёрдугаар сарын 29-нд Ромын дүрэмд гарын үсэг зурсан ба тус шүүхийн 124 [4] гишүүн улсуудын нэг юм. Харин Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн 124 улсууд дунд дайны гол оролцогчид болох ОХУ, Украйн улс, Америкийн Нэгдсэн Улс байдаггүй байна.
Харин Дипломат харилцааны тухай Венийн Конвенц нь1961 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр баталж, 1964 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон. Нийт 182 [5] улс тус Конвенц гишүүн ба Монгол улс 1989 оны 3-р сарын 14-ний өдөр гишүүн улс болсон юм.
Эх сурвалж:
- https://www.icc-cpi.int/news/situation-ukraine-icc-judges-issue-arrest-warrants-against-vladimir-vladimirovich-putin-and
- https://legalinfo.mn/mn/detail?lawId=1217
- https://legalinfo.mn/mn/detail?lawId=1164
- https://asp.icc-cpi.int/states-parties
- https://treaties.un.org/Pages/ViewDetails.aspx?src=IND&mtdsg_no=III-6&chapter=3
Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээлэл, нийтлэлийг зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг мэргэжлийн өмгөөлөгчөөс авна уу.
Мэдээллийг бэлтгэсэн: Өмгөөллийн “Авалон Лекс” ХХК
Хууль зүйн зөв шийдлийг танд хүргэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОУЭШ-ийн шүүгч нар хууль ёс мэдэхгүймунхаг хүмүүс биш учраас энд бичсэн асуудлыг олон т�##�аас нь судлан тунгаасны эцэст Путинг баривчлах шийдвэр гаргасан байж таарна!! Аль нэг улсын төрийн тэргүүн Венийн конвенцийн дагуу дархан эрхтэй боловч дайны гэмт хэрэгтэн гэж шүүхээс тогтоогдсон нөхцөлд тэр эрх ямба нь үйлчлэхгүй!!!
Дайны гэмт хэрэгтэн гэж шүүхээс тогтоогоогүй байгаа шүү
Их хаанд минь мөргөөд л буцаж байх шиг байна даа...
За тэр. ОУЭШүүхээс Монгол улсд “Путинг баривчил” гэж хэлээгүй юм байна. Албан ёсоос хүсэлтээ өгөх юм байна. Үүгээрээ ОУЭШ буруутай боллоо. Евро комисийн шар авгай бидэнд их л уур�##�ж байгаа харагдсан. ОУЕШүүхдээ л уураа гарга. Манай улс Вений конивенцийн хүрээнд олон улсын диполмат ёсоо мөрдсөн байна.
ОУЭШ-н шүүгч нар гэж их тэнэг гарууд бдаг байхаа. Хүүхэд хулгайлсан гэж хэрэг үүсгэсэн гэх, гэсэн хүүхдүүд �##�сан хядсан гэх этгээдүүдэд таг чиг яаадаг ч үгүй, энд тэгсэн манай зарим тэнэгүүд ОУЭШ-н шийдвэр биелүүлсэнгүй гэж солиоролдоод хуц�##�дацгаахыг нь яаана. Тэгш бус шударга бус шийдвэрийг биелүүлэхгүй байх нь зөв үйлдэл гэж харагдаж бн.
Монгол улс эв нэгдлийг ЭРХЭМЛЭГЧ орон шүү дэлхийд энэ сайхан энэрэнгүй хүнлэг хол ч ухаантайгаа харуулаж байгаад бахарх�##�тай байна шүү миний хувьд. МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ МАШ МУНДАГ ЗОРИГТОЙ ШИЙДЭМГИЙ МЭДРЭМЖТЭЙ УДИРДАГЧ ҮНЭХЭЭР МОНГОЛЫН ТӨЛӨӨ СЭТГЭЛ ЗҮРХ АМЬ НАСАА ХАЙРЛАХГҮЙ ЗҮТГЭЖ БАЙГААД СЭТГЭЛ ЗҮРХ ОГШИЖ БАЙНА ҮНЭХЭЭР БАХАРХАЖ БАЙНА ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ ТАНЬД БАЯРЛАЛАА. БИД БӨМБӨРЦГИЙН БҮХ УЛС ОРОНТОЙ САЙН ҮЙЛС САЙХАН СЭТГЭЛЭЭР ХАРЬЦАХ ЁСТОЙ МУНДАГ БАЙНА ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨӨ