Улаанбурхан өвчний дархлааг судлахад ОХУ-аас оролцоно
ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхны төлөөх хяналтын холбооны албаны дарга Анна Попова, Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Тогтмолын Мөнхсайхан нар Улаанбаатарт уулзалт хийжээ.
Хэлэлцээрийн үр дүнд газар, хэлтсийн дарга нар халдвартай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон байна. Энэ хүрээнд “Тахал өвчинтэй тэмцэх чиглэлээр Орос-Монголын хамтын ажиллагаа амжилттай явагдаж байгааг харгалзан талууд Монгол Улсад хамааралтай бусад халдварыг судлах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ” гэж Роспотребнадзорын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Ингэснээр Монгол Улсын оршин суугчдын дунд тархаж буй улаанбурхан, вируст гепатит, хачигт энцефалит болон бусад өвчний дархлааг судлах хамтарсан судалгаа хийхээр төлөвлөсөн байна.
Түүнчлэн Роспотребнадзор нь халдварт аюулын эсрэг тэмцэх чиглэлээр 120 гаруй монгол мэргэжилтэнг сургалтад хамруулж, хоёр явуулын лабораторийг Монгол руу шилжүүлсэн. Он дуусахаас өмнө ийм төрлийн өөр нэг лабораторийг ОХУ-аас авчирахаар төлөвлөжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.