Нийгэм мэдээ

ГССҮТ: Он гарсаар 1195 хүүхэд нохойд хазуулж, гэмтсэн байна

Нохой тэжээдэг иргэд "Манай нохой их зөөлхөн, хазахгүй" гэж нохойгоо сул тавьдаг. Гадуур авч явахдаа хүзүүвч, хошуувч бараг хэрэглэдэгггүй, мөн нохойны ороо орсноос болж ноход хэчнээн хүнийг гэмтээснийг нарийвчлан гаргасан тоо байдаггүй.

Энэ талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хэвлэл хариуцсан мэргэжилтэн Р.Мөнгөнөөс тодрууллаа. Тэрбээр дараах тоон мэдээллийг бидэнд өглөө.

  • 2021 онд 3054 хүн хандсан бөгөөд үүнээс 0-18 насны 1297 хүүхэд
  • 2022 онд 3358 хүн хандсан бөгөөд үүнээс 0-18 насны 1504 хүүхэд
  • 2023 онд 3749 хүн хандсан бөгөөд үүнээс 0-18 насны 1723 хүүхэд
  • 2024 оны эхний 8 сарын байдлаар 2467 хандсан бөгөөд 0-18 насны 1195 хүүхэд тус тус хандаж эмчилгээ, үйлчилгээ авчээ.

Мөн уг судалгааны дүнгээс харахад зуны 3 сар нохойд хазуулах иргэдийн тоо хамгийн ихээр нэмэгддэг бол есдүгээр сараас хойш харьцангуй буурдаг гэсэн үзүүлэлттэй байна.

Нохой болон хүний хазсан шарх нь хамгийн бохир шарх. Тиймээс том хэмжээний шарх үүссэн тохиолдолд заавал хэвтэн эмчлүүлэх шаардлагатай. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд ихэвчлэн хөл болон мөчнөөсөө хазуулсан байдалтай ирдэг. Улирлын хувьд хавар, намрын улиралд нохойнд хазуулсан гэх шалтгаанаар илүү олон хүн ирдэг. Энэ нь нохойны ороо орсон үетэй холбоотой" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 4, 2024 19:13

Энэ хүн хазсан нохойнуулыг хамгиын түрүүнд буудан �##�аачээ Хотын даргаа! 2-рт цаашид нийслэлд байгаа бүх нохрй муурыг устгаж шатаах хэрэгтэй. Уг нь энэ олон нохой муур нь манай цахилгаан станцын нэг бүтэн жилийн түлшинд хүрэлцээтэй бүтээгдэхүүн шүү дээ. Нохойг эзэнтэй байсан ч устгах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button