Нийгэм мэдээ

Төлөвлөлтгүй хот түгжрэлээ иргэдийн эрхийг боомилж шийднэ

Хичээлийн шинэ жил эхэлж, Улаанбаатар хотын замын түгжрэл асуудал болж эхэллээ. Тодруулбал, иргэд нь замын их түгжрэлд ажил, сургуулиасаа хоцорч, амьдралын хэмнэл нь орвонгоороо эргэж байгаа бол ихэс дээдсүүд энэ асуудлыг шийдэхээр толгойгоо гашилгаж буй.

Ингэхдээ "20 минутын хороо" Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн төрийн албан хаагчдыг автомашинаараа бус автобусаар зөөх шийд гаргасан ч өнөөх автобусаар ирдэг, очдог ажилтан байхгүй хоосон зогссоор.

Харин Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын замын ачааллыг бууруулах зорилгоор “Еcomobility” аянг эхлүүлсээс дурьдвал, хөрш айлууд машинаа дундаа хэрэглэх, хүүхдээ ээлжээр зөөх, алхах, дугуй унаж, автобусад суухыг санал болгосон аянг эхлүүлсэн.

Түүнчлэн зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээ хэмээн тодотгож,

  • Орон нутгийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас дээш хугацаагаар зорчвол хоног тутам 5000 төгрөгийн хураамж авахаар хяналтын системийг бүрэн нэвтрүүлсэн
  • Нийслэлийн төр, захиргааны байгууллагын цэнхэр дугаартай автомашины 50 хувийг хөдөлгөөнд оролцуулахгүй, төрийн албан хаагчдыг ажилчдын автобусаар авна.
  • Төрийн албан хаагчдыг 7 хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулна.
  • Татвар, торгуулиа төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй.
  • Автобусны зогсоол дээр зогссон жолоочийг хяналтын камераар торгох арга хэмжээ авахаар тус тус шийдвэрлэсэн.

Мөн Улаанбаатар хотод өнөөдөр /2024.09.04/-өөс эхлэн автомашинд улсын дугаар олгохгүй байхаар зохицуулалт хийгээд байна.

Улаанбаатар хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас өдөрт дунджаар 600 мянга орчим тээврийн хэрэгсэл  хөдөлгөөнд оролцдог. Төлөвлөлтгүй хотын автомашинууд зам дээрээ багтахаа больсон нь түгжрэлийн гол шалтгаан. Энэ шалтгаанаа "эмчилж" дийлэхээ больсон дарга нар иргэдээ үзэл санааны хувьд нягтаръя хэмээн уриалж, эрхэнд нь халдсан шийдвэрүүдээ тулгаж эхлээд байна.

Эцэст нь дурьдахад "Хүн нэг бүр Улаанбаатар хотоо өөрийн гэр, энд амьдарч буй ах дүүсээ гэр бүлийн гишүүн мэт санаж, дор бүрнээ ухамсарлан хичээвээс хүндрэл бэрхшээлтэй цаг үеийг туулан гарахад улам амар болох билээ” хэмээх хотын даргын үгээр өөрсдийгөө урамшуулж амаргүй замыг туулах сонголт л бидэнд үлдлээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зам ашиглах төлбөр 1,5 сая/сар, ХАОАТ болон НДШ бүрэн төлсөн бол буцаан олгох. Эгнээ байр дайрах дүрэм зөрчвөл 3-6 сар, автобусны зогсоолд зогсвол 1-2 жил эрх хасдаг болъё.Таны эзэмшиж байгаа карт, утас,машины болон регистерийн гээд бүх төрлийн дугаар төрийн өмч тул зөрчил гаргавал хүчингүй болох магадлалтай.

zochinzochin
zochinzochin

miiee enkhboldiin zambaraagui gazriin naimaanii zolios bolson niislelchuudiin zovlon doo

Зочин
Зочин

Нийтийн тээврийг тултал хөгжүүллээ гээд түгжрэл буурсан нэг ч орон байдаггүй юм лаллар минь . Автобус бол хаа ч газрын ядуусын улныхны унаа пиззда минь. Хэн шахцалдаж өмхий үнэр,бусдын амьдрал хов живийг сонсох гэж суух уу пизздакууд аа. Харин түгжрээд ч болтугай машиндаа эрх чөлөөтэй явсан нь дээр гөлөг минь. Ямар хүмүүс автобусанд сууж байгааг гараад нэг харчихаад амьдралтай юм хуцаарай цэмцгэнсэн шээс минь

Зочин
Зочин

Явган хүний зам дээр машинаа байршуулсан бол торго явган хүний замаар зориулалтаар нь ашиглах ёстой

Зочин
Зочин

Тэхгүй гээд яадгийн тэгээд түгжрээд зам дээр хонох хэрэг үү? айн. ЭРДЭНЭБҮРЭН САЙД АА ЗОРИГТОЙ ХУРЦ ШИЙДВЭР ГАРГА НЭГЭНТ СУУДАЛ ДЭЭР НЬ ОЧСОН ЮМ ЧИНЬ БҮҮ АЙ ЧАМАЙГ ХИЙСЭН Ч ШҮҮМЖИЛНЭ ХИЙГЭЭГҮЙ Ч ШҮҮЖЛЭНЭ ТИЙМ БОЛОХООР ШУУД ХҮЧТЭЙ ЗОРИГТОЙ ШИЙДВЭР ГАРГААД ЯВААРАЙ БҮҮ АЙ
. АМЖИЛТ

Төмөр
Төмөр
Reply to  Зочин

Золбин гөлөгийн шийдюэр гэж юу байдаг юм

Төмөр
Төмөр

Дугаар олгохгүй гэж юугаа хуцаад байгаа золбин гөлөг вэ Мямбаатар пизда.

Холбоотой мэдээ

Back to top button