Украины зургаа дахь сайд огцрох хүсэлтээ гаргалаа
31 сар гаруй үргэлжилж буй Орос-Украины дайнд эгзэгтэй мөч үүсээд байхад Украины парламентад томоохон өөрчлөлт гарах болж хэд хэдэн сайд огцрох өргөдлөө гаргасан байгаа юм.
Мягмар гарагт /2024.09.04/ тус улсын зэвсгийн үйлдвэрлэл хариуцсан сайд тэргүүтэй таван сайд огцорсон билээ. Тэгвэл лхагва гарагт /2024.09.04/ Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө гаргасан байна.
Парламентын өөрчлөлттэй зэрэгцэн Ерөнхийлөгч Володимир Зеленский Украинд шинэ энерги хэрэгтэй гэж хэлжээ. Тэрбээр Ирландын Ерөнхий сайд Саймон Харристэй хамтран хэвлэлийн бага хурал хийхдээ “Өнөөдөр бидэнд шинэ энерги хэрэгтэй байна, энэ алхам нь улсынхаа төрийг олон чиглэлд хүчирхэгжүүлэх зорилготой” хэмээсэн юм.
Кулеба нь Украины түүхэн дэх хамгийн залуу гадаад хэргийн сайд байжээ. Тэрбээр өмнө нь 2016-2019 оны хооронд Украиныг Европт интеграцлах ажлыг эрхэлсэн шадар сайдаар ажиллаж байсан аж.
Украин засгийн газрын бүрэлдэхүүнээ өөрчлөхөөр төлөвлөж байсан юм. Гэвч Зеленский барууны түншүүдээсээ цэргийн болон санхүүгийн тусламж авахад анхаарлаа хандуулж байсан тул түр хойшлуулсан хэмээн шинжээчид үзэж буй.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхийн хэвлэл мэдээлэлд: Авторитар дэглэмтэй 2 том гүрний дунд хавчигдсан Монгол Улс дайны гэмт хэрэгтнийг баривчиллаа гэхэд тээвэрлэх (ложигтик) боломжгүйг ойлгож байна. Тийм учраас Монголын Ерөнхийлөгч хуучин коммунист намын угшилтай Хүрэлсүх Путиныг урьсан нь гол �##�даа нь юм!! Нэгэнт баривчилж чадахгүй бол урих ёсгүй байсан юм!! Урьсан явд�##� нь ноён Хүрэлсүх олон улсын эрх зүйг зориуд санаатайгаар уландаа гишгэсэн бусармаг явд�##� боллоо! Иймд н.Хүрэлсүхийг дэлхийн соёлт улс орнууд хүлээн авахаас татг�##�зах болно! гэжээ!!!!!
Дэлхийн хэвлэлүүдэд юу ч гэж бичсэн яадаг юм. Нэгэнт ирээд явчихсан. Ромын гэрээ, Веннийн конивенц хоёроо ялгаж с�##�гаж ойлгоогүй, хүний өөрийн улс төрчид дэлхийгээр дүүрэн.
Угаасаа хахуульд идэгдсэн улс манайхаас аймаар шүү ногоон нөхөр харин цэвэрлэгээ хийж байгаа нь ок