АНУ-д 14 настай хүүхэд сургуульдаа гал нээж, 4 хүн нас баржээ
Лхагва гарагт /2024.09.04/ АНУ-ын Жоржиа муж дахь Апалачи ахлах сургуульд 14 настай хүүхэд гал нээж хоёр сурагч, хоёр багш амь үрэгдэн есөн хүн бэртсэн байна.
Сэжигтэн бол тус сургуулийн сурагч, 14 настай Колт Грей гэж цагдаагийн алба мэдэгджээ. Түүнийг цагдан хорьсон байгаа, шүүхийн өмнө насанд хүрсэн хүний гэж үзнэ хэмээн Жоржиа мужийн Мөрдөн шалгах товчооны захирал Крис Хоси хэлсэн юм.
Мөрдөн байцаагчид сэжигтэнтэй ярилцсан ч ямар учраас халдлага үйлдэх болсон талаар мэдээлэл өгөөгүй юм. Мөн түүнийг ямар зэвсэг ашигласан талаар мэдээлээгүй байна.
Шериф Жүд Смитт Апалачи сургуулийн талбайгаас мэдээлэл хийхдээ “Бидний ард харагдаж байгаа зүйл бол муу ёр” гэжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ лхагва гарагийн өглөөний 10:20 минутын орчим дуудлага хүлээн авсны дараа шуурхай хариу арга хэмжээ авсан хэмээсэн юм.
Сэжигтэн цагдаагийн алба хаагчтай сургуульд таарахдаа шууд бууж өгсөн байна. Халдлага гарсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэл гаргахдаа “Жилл бид хоёр утгагүй хүчирхийллийн улмаас амь насаа алдсан хүмүүсийг бодон гашуудаж байна” гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
монголын ард иргэдэд хямдхан буу зэвсэг хэрэгтэй байна гээд яриад байгаа нэг бүдүүн нөхөр энийг унших хэрэгтэй байна, нийтээрэй тэр хачин юмны эсрэг зогсох хэрэгтэй, тэр ан хийдэг хүмүүс нь угаасаа үнэтэй буу, машинаа авах чадвартай иргэд байдаг байлгүй дээ,
Америкийн өнөөгийн үнэн дүр төрх