ОХУ-ын тагнуул гэгддэг халим буудуулж үхсэн байж магадгүй
Хвалдимир нэртэй ОХУ-ын тагнуул гэгддэг цагаан халин эндсэн тухай мэдээлэл энэ долоо хоногийн эхээр гарсан. Тэгвэл тэр халим буудуулсны улмаас үхсэн байж магадгүй гэж амьтны эрхийн төлөөх байгууллагууд мэдэгджээ.
Тодруулбал “OneWhale” болон “NOAH” байгууллага халим бууны шархаа даалгүй амьсгал хураасан гэдгийг харуулсан нотолгоонд суурилж эрүүгийн мөрдөн байцаалт эхлүүлэхийг уриалсан юм.
Мэдэгдэлд “Хэд хэдэн малын эмч, биологич, галт зэвсгийн мэргэжилтэн Хвалдимирийн шархны тухай баримтыг хянаж үзээж үхлийн шалтгаан нь гэмт хэргийн холбогдолтой гэх дүгнэлтэд хүрсэн” гэж бичжээ.
Харин өөр нэгэн далайн амьтныг хамгаалахын төлөө ажилладаг “Marine Mind” нэртэй байгууллага Мал эмнэлгийн хүрээлэн мөрдөн байцаалтаа дуусгах хүртэл таамаглал дэвшүүлэхээс зайлсхийхийг уриалжээ.
Тэр халим анх 2019 онд Норвегийн ойролцоо сэлж явахдаа ажиглагдсан. Анх үзэгдэхдээ Хвалдимирийн биед камерын суурь мэт зүйл уясан байсан тул түүнийг Москвагийн тагнуул байж магадгүй гэж зарим хүн таамаглаж байсан юм. Тагнуул байж магадгүй гэж таамагласан учир Норвеги хэлээр халим буюу хвал болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний нэрийг нийлүүлж Хвалдимир гэдэг нэр хүмүүс түүнд өгсөн байна.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үг үсэг, агуулгын �##�даагүй, сонирхолтой баримтуудыг хавсарган бичиж сурмаар байна.
Хв�##�димирыг тагнуулын ажилд хэрэглээд дууссан бна, тэгээд шаардлагагүй болсон агентуудаа шууд устгадаг нь Оросын Тагнуулын Газрын "нандин" уламжл�##� юм. Манай Женкогийн хугацаа ч ер нь дууссан бололтой л байгаа шүү ! Өөрөө бол би Путинд тун чух�##� хэрэгтэй агент нь л гэж бодоод байгаадаа, тэгж яваа л нэг ПАН, вот и всё !
Нэгэнт илэрсэн тагнуулч оросуудад хэрэггүй учир устг�##�д оруулсан байх оо, х�##�им байтугай устг�##�д оруулдаг улс ш дээ