V сургуулийн барилгын ажлыг яам, гүйцэтгэгч компани хоёрын аль нь царцаав
Чингэлтэй дүүрэгт байрлалтай тавдугаар сургуулийн өргөтгөлийн ажил олон жил царцаж, нэгэн хэвийн байсаар өнөөдөрт хүрчээ. Тухайн барилга ашиглалтад ороогүйтэй холбоотойгоор 650 орчим сурагч гурван ээлжээр хичээллэж байна.
Тухайн компани 2018 онд уг барилгын тендерт шалгарч, 2019 онд барилгын суурийг тавьж эхэлсэн ч удалгүй барилгын үйл ажиллагаа зогсож таван жилийн нүүрийг үзлээ.
Тухайн барилгын тендерт барилга угсралтын ПГС компани шалгарч байжээ.
Барилга ямар шалтгааны улмаас одоог хүртэл ашиглалтад орохгүй байгаа талаар тухайн гүйцэтгэгч компаниийн захирал Ц.Ариунболдоос тодруулахад "Санхүүжилт нь орж ирдэггүй учраас, барилгын ажил зогсонги байдалтай байна. Өнөөдөр маргаашийн дотор мөнгөө өгөх гэж байгаа юм шиг ярьдаг хэр нь санхүүжилтээ өгдөггүй юм" гэлээ.
Харин санхүүжилтийн талаар Боловсролын ерөнхий газрын ажилтнаас тодруулахад, "Манай байгууллагаас, шаардлагатай санхүүжилт бүрэн олгогддог" гэв.
Ийнхүү тухайн барилгын гүйцэтгэгч компанийн талаар opendata.gov.mn сайтаас үзэхэд, дараах мэдээллүүд гарч ирэв. Тус компани 2009 онд байгуулагдсан бөгөөд барилга угсралтын чиглэлээр олон тендерт шалгарч, үйл ажиллагаа явуулсан байна.
Харин өнгөрсөн сард Боловсролын сайд П.Наранбаяр тухайн барилгын ажилтай танилцаж, гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээг цуцлах шийдвэр гаргасан юм.
Тэрбээр, "Энэ компани өнөөдрийг хүртэл 4.5 тэрбум төгрөг авсан ч 92 хувийн гүйцэтгэлтэй байна. Ирж ажиллаж байгаа хүн алга. Есдүгээр сарын 1-н болоход 20 хүрэхгүй хоног үлдчихээд байхад ийм нөхцөл байдалтай байгаа тул энэ ондоо багтаж ашиглалтад ороход эргэлзэж байна.
Яамны удирдлагууд, дүүргийн удирдлага болон сургуулийн зүгээс ч байр сууриа илэрхийлж байгаа учраас энэ компани ажлаа дуусгаж чадахгүй гэсэн дүгнэлтэд хүрч, Төрийн нарийн бичгийн даргын албан бичгийг газар дээр нь үйлдээд ажлыг зогсоосон" гэсэн юм.
Гэтэл одоог хүртэл тухайн барилгын компани үйл ажиллагаагаа зогсоогоогүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сургууль цэцэрлэгийн ажил царцахаар хэн ч тоодоггүй уг нь эцэг эхчүүд олуулаашдээ
Болосролын сайдад БУА-ыг шууд зогсоох эрх байхгүй. Шүүх л шийднэ шүү дээ. Шүүхээр явахаар хэдэн жил болно доо. Хугацаатай үүрэг да�##�гавар өгөөд хэн хэн дээ ямар хариуцлага хүлээх вэ гээд явсан бол өдийд ашигл�##�танд орсон байх байсан ч юм билүү хэн мэдлээ
Хараажийн гэдсээ чирсэн луйварчин з�##�уу л байна билээ!!! Цөвүүн цагийн луйварчид яг ийм төрхтэй болчихсон юм байна билээ!!!